НИЙГЭМ

Тушаал: Тэрэлжийн постоор иргэн ₮3000, суудлын автомашин ₮9000 төлж нэвтэрнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон.

Тусгай хамгаалалттай газар нутагт дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар хамаарна.

Харин шинэчлэгдсэн тарифаар тухайн газрын төрлөөс хамаарч иргэд 1000-5000 төгрөг, мотоцикл 1000-5000 төгрөг, суудлын автомашин 3000-15,000, автобус 10,000-120,000, ачааны машин 10,000-50,000, нисдэг тэрэг болон онгоц суудлын тооноосоо хамааран 60,000-500,000 төгрөг байхаар тусгасан.  

Нийслэлийн иргэдийн хамгийн ойрхон бас олноор зорин очдог Горхи-Тэрэлж нь байгалийн цогцолборт газарт хамаарах бөгөөд тус тушаалын дагуу нэвтрэх тасалбарын үнэ дараах байдлаар шинэчлэгдэн мөрдөгдөж байна.

Үүнд,  

Иргэн гурван мянга 

Мотоцикл гурван мянга 

Суудлын автомашин есөн мянга 

Автобус /12 хүртэл хүний суудалтай/ 30 мянга 

Автобус /12-24 хүний суудалтай/ 54 мянга 

Автобус /24-өөс дээш хүний суудалтай/ 72 мянган төгрөг.

Иргэд Тэрэлж рүү орохдоо банкны бүх төрлийн карт, бэлэн мөнгө болон QR код уншуулж гүйлгээ хийх, и-баримт авах бүрэн боломжоор хангажээ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button