НИЙГЭМ

"Хийлдэг гулгуураас гэмтсэн хүүхэд хүчилтөрөгчийн аппарат зүүн, машинаар 1700 км туулж ирсэн"

Тавдугаар сарын 27-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хийлдэг гулгуур салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхдээс 12 нь гэмтсэн хэрэг талаар бид мэдээлж байв.

Тэднээс хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, сэхээний тасагт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд нэг нь амиа алдсан. Нэг хүүхдийн дух, зулай, дагзны яс хугарсан, баруун духны тархины эд няцарсан, мэдрэлийн эсдээ тархмал гэмтэл авсан тул биеийн байдал хүнд байжээ. Улмаар Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт тавдугаар сарын 29-ний өдөр хагалгаанд орсон хэдий ч биеийн байдал сайжраагүй аж. Тиймээс Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр шилжин ирж, хэвтэн эмчлүүлж байна. 

Бид Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч А.Хуаныштай холбогдож хүүхдийн биеийн байдлын талаар тодрууллаа. 

Тэрбээр “Хүүхэд 1700 гаруй километр замыг 30 цагийн туршид амьсгалын аппараттай, эмчлэгч эмч, сувилагчийн хамт машинаар туулсан. Амьсгалын аппараттай хүн хол замд машинаар тээвэрлэсэн тохиолдол бараг байхгүй байх. Бид нисдэг тэрэг, онгоцоор тээвэрлэх боломжийг эрсэн боловч бүтээгүй юм. Агаарын тээврийн компаниуд Амьсгалын аппараттай хүн тээвэрлэхээс татгалзсан. Тиймээс ОБЕГ-ын нисдэг тэргээр зорчих хүсэлт гаргасан.  

Нисдэг тэргээр явахад дунджаар найман цагийг зарцуулна. Ингэхдээ хүчилтөрөгчийн том баллонтойгоор явахгүй бол замд дуусах эрсдэлтэй. Гэтэл жижиг баллонтойгоор явах зөвлөмжийг өгсөн. Тиймээс машинаар ирэхээс өөр сонголт байгаагүй” гэв. 

Гэмтэл авсан бусад хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан байна. 

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mgl hyn
mgl hyn
2023-06-05 15:29

nuguu gants nisdeg tergee ewdsen bilyy

Зочин
Зочин
2023-06-05 16:55

Хүүхэдэд байтугай хүнд ээлгүй хулгайчдын улс билээ бид

Зочин
Зочин
2023-06-05 18:55

Ийм хүүхдэд элгүй төр улс гэж хаана бнаа.Новч юмаа нэрээ.Бүх нислэгийг зогсоо.Өвчин зовлонтой үед тус болж чадахгүй бод яах юм.

Монгол хүн
Монгол хүн
2023-06-06 12:10

Ямар хариуцлаггүй хүмүүс вэ.нялх хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж.анхаарах ёстой.маш муу байна.ийм ажилыг хянадаг газар онцгой анхаараачээ

Зочин
Зочин
2023-06-07 08:11

Нөгөө нисдэг тэрэгээ яасн хийлдэг тоголоомн эзэд сэтгэл гаргаад зард�##� мөнгийг нь даагаад анаарн дуудлага дуудчихгүйдэ хүний жаахан үрсийг �##�ж хаячихаад хог шаарнууд мөнгө олж бвл юуч хамаагүй мэт аашлах новшнууд нэг насаараа өвчний үүр боллооошд наад хүүхдүүд чинь

Хохирогчын ар гэрийнхэн
Хохирогчын ар гэрийнхэн
2023-06-08 18:24

Тоглоомны эзэд нь том гарууд гэсэн хохирогч нарт ямар ч мөнгө болон сэтгэлийн дэм тусламж өгөөгүй.Танил т�##� хамга�##�ах хүмүүстэй юу ярих бэ, Баячуудад үйлчилдэг хууль �######� долоогчид байхад ,шүүх цагдаа,прокурор байгаад ч хэрэг �##�га.

Холбоотой мэдээ

Back to top button