НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Манай улс “Денк-Эйр жуниор”эмийг зах зээлээс татахаа мэдэгдлээ

Дэнк-Эйр жуниор 4мг, 5мг зажилдаг эмийг хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн шалтгаанаар зах зээлээс эргүүлэн татаж байна. Тус сэрэмжлүүлгийг ДЭМБ-аас гаргасан аж.

Иймд манай улс 26938 цуврал бүхий “Денк-Эйр жуниор” 4 мг зажилдаг шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татахаа мэдэгджээ.  

Тус эм бэлдмэлийг ханиад, харшил, халдварын үед хоёроос дээш насны хүүхэд хэрэглэх заалттай. Манай зах зээлд 35.5 мянган төгрөгөөр худалдаалдаг байна.  

Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрсэн байна. 

  • Амьсгалын замын халдвар (байнга илрэх) 
  • Цус алдах (ховор илрэх) 
  • Нүүр, уруул, хэл, хоолой хавагнах байдлаар харшлын урвал илэрч улмаар амьсгаадах, залгихад бэрхшээлтэй болох (хааяа илрэх) 
  • Хар дарах, нойргүйдэх, нойрондоо явах (хааяа илрэх)
  • Салганах, анхаарал төвлөрүүлэлт буурах эмгэг, ой санамж алдагдах (ховор илрэх) 
  • Толгой эргэх, нойрмоглох, чимчигнэх ба бадайрах, уналт илрэх (хааяа илрэх) 
  • Зүрх дэлсэх (ховор илрэх) 
  • Хамраас цус гоожих (хааяа илрэх), уушги хавагнах (үрэвсэл) (маш ховор илрэх) 
  • Суулгах, дотор муухайрах, бөөлжих (олон илрэх)
  • Ам цангах, хоол боловсруулах замын эмгэг өөрчлөлт илрэх (хааяа илрэх) 
  • Элэгний үзүүлэлт ихсэх /элэгний үрэвсэл (гепатит) (маш ховор илрэх) 
  • Тууралт гарах (олон илрэх),
  • Хөхрөх, загатнах, чонон хөрвөстөх (хааяа илрэх)
  • Арьсан дор мэдрэг улаан зангилаа гарах - голдуу шилбэн дээр гарах (зангилаат улайрал) 
  • Үе ба булчин өвдөх, булчин агчих (хааяа илрэх) 
  • Халуурах, бие сулрах/ядрах, бие тавгүйрхэх, хавагнах (хааяа илрэх). 
  • Хэвлийгээр өвдөх 
  • Толгой өвдөх 

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хангал
Хангал
2023-06-07 16:24

Denk pharm дуусаа хахаха хортой эмнүүд зардаг юм биш үү дээ

Зочин
Зочин
2023-06-09 14:12

Харин нэг л шйлчилгээ муутай бхйсан юмаа

Zochin
Zochin
2023-06-10 08:10

Эмээр баяжиж хүний эрүүл мэндэд хортой хоргүйг мэдэхгүй оруулж ирдэг мэргэжлийн бус сэтгэлгүй хүмүүст мэргэжлийн хян�##�тыг маш сайн тавьж торгож хаах нь зөв. Эмний үнэ нь ч байхгүй баахан эм өрөөстэй асуухад ихэвчлэн 20.0 дээш үнэ. Өөрсдөө өвчлөхгүй үхэхгүй юм шиг дэндүү шун�##�тай.

Зочин
Зочин
2023-06-10 17:06

Гаднаас эм оруулагч нарыг цөөлж улсын ганц л мэрэгжилтэн байх хэрэгтэй шүү дээ Сайдаа

Холбоотой мэдээ

Back to top button