Нийгэм мэдээ

"ЭЕШ-ыг зохион байгуулахаар 2460 эмч, багш, цагдаа ажиллаж байна"

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2023.06:15/ орон даяар 10:00 цагт түүх, англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлж байна. Энэ жил ЭЕШ-ыг блокчейн системд суурилсан байдлаар авч, оноог нэгтгэх талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, "Блокчейн систем нь хүний оролцоогүй, хэдэн зуун жил ч болсон дата нь устахгүй, гаднын нөлөөгөөр өөрчлөлт хийх боломжгүй гэх мэт давуу талтай. Шалгалт өгөхөөр очихдоо бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх болон адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргээ марталгүй авч очно.

ЭЕШ-ийг зохион байгуулахаар хянан шалгагч, багш, цагдаа, эмч, үйлчлэгч гээд нийт 2460 орчим хүн ажиллаж байна" гэв.

Мөн иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирэх юм байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Та нар шалгалт өгөхдөө хүртэл цагдаа дуудчихаад оддо зүгээр цалинг нь олигтой нэмээдэх

Холбоотой мэдээ

Back to top button