800 хятад иргэнийг "толгойлсон" Лью Тинг Хуаг 12 жил хорино

2019 онд цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын 800 гаруй иргэнийг илрүүлж, 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан.
Уг гэмт хэргийг зохион байгуулсан гэх БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуад давж заалдах шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялыг Дээд шүүх хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэргийн явцыг сануулахад, 2020 онд нийслэлийн Прокурорын газраас Лью Тинг Хуаг мөнгө угаах, залилах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Ингээд 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Лью Тинг Хуаг 12 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасныг 2023 оны гуравдугаар сарын 22-нд Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байдаг.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боломж олгосон монголчуудын талаар мэдээлээч. Хамтран ажилласан урвагч гэж үздэг.
henig yaj hohiroosn bolod iim ondr yl avdagin
Монголын талаас оролцсон Энхтуяа, Энхтүвшин нарыг яагаад яллахгүй бүр элчин сайд болчихсон яваад байна?