Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлд: 3 настай монгол хүүг саатуулахдаа эмнэлгийн тусламж үзүүлээгүй

"Korea Herald" сайтад гарсан мэдээллийг орчуулан хүргэе

Гурван настай монгол хүүхдийг албадан гаргахаас өмнө 18 хоног саатуулж, улмаар тухайн хүүхэд өвдөхөд эмнэлгийн тусламж хангалттай үзүүлээгүй бичлэг Өмнөд Солонгосын цахим орчинд тархлаа. Улмаар БНСУ-ын Хууль зүйн яам шүүмжлэлд өртөөд буй.

Тус яамыг хүүхдийн хүчирхийлэл, хүний эрхийг зөрчсөн хэмээн үзэж, гадаадын цагаачдыг хэт их үзэн ядах үзлийг өдөөж байна хэмээн шүүмжилсээр байна.

Гурван настай хүүг түүний аавынх нь хамт саатуулжээ. Ингэхдээ гурав хоног газар доор хоргодох байранд, үлдсэн хугацаанд Сувон дахь цагаачдын саатуулах төвд байрлуулсан байна. Хүүгийн аав нь 22 настай ажээ.

Тухайн хүү дутуу төрсөн бөгөөд эмнэлгийн нь зардлыг төлөхийн тулд хүүгийн аав хоёр жил Өмнөд Солонгост ажилласан хэмээн эх сурвалж мэдээлэв.

Хүүгийн эцэг эх нь аяллаар Өмнөд Солонгост явж байсан боловч Монголд цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ авсны улмаас эх орондоо очиж чадаагүй байна. Улмаар тухайн хүүг Өмнөд Солонгост төрүүлжээ. Хүүхэд төрсний дараа найз охин нь зугтсан байна.

Хүүгийн аав визээ сунгуулах зардлыг төлөхийн тулд хууль бусаар ажиллаж эхэлжээ. Ингэхдээ дөрөвдүгээр сард зөвшөөрөлгүйгээр машин жолоодож яваад цагдаад баригджээ.

Хоригдох хугацаанд хүүгийн гэдэс өвдөж, хоёр удаа эмчид үзүүлсэн байна. Гэсэн хэдий ч батлан даалтад гаргах ар гэрийнхнийх нь хүсэлтийг хүлээж аваагүй ажээ.

Цагдан хоригдсон 17 дахь өдрөө хүүхдийн биеийн байдал гэнэт мууджээ. Аав нь найзынхаа тусламжтайгаар хүүгээ суллуулахаар ХЭҮК-т дөрөвдүгээр сарын 19-нд гомдол гаргасан байна.

Нэг өдрийн дараа тэр хоёрыг шилжүүлэхээр Инчоны нисэх онгоцны буудал руу явуулжээ. Харин өчигдөр буюу лхагва гарагт БНСУ-ын Хууль зүйн яамнаас монгол гэр бүлд хууль бусаар хандсан явдал байхгүй хэмээн мэдэгдэв.

Учир нь тэднийг батлан даалтад гаргахад хүүгийн биеийн байдал хангалттай хүнд биш, мөн хүүгийн аавын гомдол гаргасныг мэдээгүй хэмээн тус улсын ХЭҮК мэдээллээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ хорвоогийн хамгийн ялзарсан бүдүүлэг худлаа попрогч улс бол солонгос юм байна. Өөрийн орны нэг хүүхний өмхий бөгснөөс үнэгүй бага насны хүүхэд гэж байдаг юм уу гэж БНСУ-ын ерөнхийлөгчөөс асуумаар байна.

Зочин
Зочин

Манайх юм хийхгүй хухааль харж байхад гадаад улсынхан яаж мэдхэвдээ

Эрдэнэ
Эрдэнэ

Засаг төр нь муу болохоор иргэд нь ингэж зовж байгаа юм даа

Зочинцэцэгуэцэг
Зочинцэцэгуэцэг

Монголын гадахд хэргийн яам элчин сайдууд монгол хүнийхээ иргэдийнхээ эрх ашгийг хамгаалаач ээ ! Муусайн урвагч бялдуучдын засаг Батцэцэг огцор

Холбоотой мэдээ

Back to top button