Авто худгийг "Баялаг говь" компани өөрийн хөрөнгөөр барьсан

Хандгайт, Санзай зуслан явах замд Авто худаг шинээр ажиллуулж эхэлсэн байна. Тус худгаас иргэд зөөлрүүлсэн, цэвэршүүлсэн, гүний гэсэн гурван төрлийн усыг 24 цагийн турш авах боломжтой ажээ.
Тухайн худгийн зөвшөөрөл, санхүүжилтийн талаар тодруулахаар Нийслэлийн БОГ-ын дарга Т.Энхтайвантай холбогдлоо.
Тэрбээр “Анх 2022 онд “Баялаг говь” ХХК Авто худаг ус түгээх төв нэртэй төслийг санаачлан бидэнд ирүүлсэн юм. Төслийн ажилд хяналт шалгалтыг явуулж, зөвшөөрөл олгосон.
Улмаар Авто худгийн Байгаль орчны үнэлгээг энэ оны дөрөвдүгээр сард хийсэн бөгөөд техникийн үзүүлэлтийн шалгалтаар байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь батлагдсан юм.
Тухайн төслийнхөө бүх санхүүжилтийг хувь компани өөрөө гаргаж ажилласан бөгөөд цаашид тус худгийг барих ажлаа зогсоохгүй тухайгаа илэрхийлсэн.
Гадны улс орнуудад Авто худгийн үйлчилгээ нэвтрээд амжилттай хэрэгжиж байгаа билээ. Монголд тус үйлчилгээ нэвтэрсэнд баяртай байна” хэмээв.
Та ус авахдаа Авто худгийн усны картаар худалдан авах боломжтой юм байна. Цэнэглэх заавар, бусад мэдээллийг Энд дарж авна уу.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан гоё юм бээ.