Толгойдоо цохиулж амиа алдсан охины эгчийн зорчих эрхийг хязгаарлалаа

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2023 оны нэгдүгээр сард 15 настай охиныг нагац эгч нь толгойд нь цохиж гэмтэл учруулсны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн хэрэг анх илрэхдээ нагац эгч нь "манай дүүг хүүхдүүд нийлж зодсоны улмаас толгой нь өвдсөн" гэсэн өгүүлэмжтэй эмнэлэгт ирж, цагдаагийн байгууллагад ч ийн мэдүүлсэн байдаг.
Гэвч нэг их удалгүй охиныг нагац эгч нь өөрөө зодож, улмаар амь насаа алдсан гэдгийг хуулийн байгууллага тогтоосон.
Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр өөрийн төрсөн дүүгийн охин Ж-г өөдөөс хэрэлдлээ гэх шалтгаанаар сандлаар толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон Ж-гийн шүү хурал тавдугаар сарын 22-ны өдөр болж, зургаан сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: https://khovd.mn/












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдийг хэрцгийгээр зодож амийг хөнөөсөн хүн 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял авч байгаа юм уу. Монголын шүүх прокурорт итгэх итгэл алга болж байна даа.
Хохирогч насанд хүрээгүй бол ял нэмэгддэг. МӨн санаатай хөнгөн гэмтэл биш. Хохирогч нас барсан тул хүн амины хэрэг. Шүүгч нь мэдлэггүй ?
ум ма ни бад мэ хум. Ховд аймагт яагаад балмад хэргүүд ар араасаа гараад бна вэ? Балмад хүмүүс жаахан ч гэсэн ухаантай, ухамсартай байвал яасан. та хорвоод нэг л удаа амьдрахаас хойш учир утгатай ёс зүйтэй амьдарч хорвоог туулаач. ХОВДЫНХОН АНХААР.. дахин дахин хэрцгий үйлдлээ зогсоо...