МУИС улс төрийн тэнхмээ сургууль болгож, ОУХС-ийг нэгтгэнэ
МУИС-ийн удирдах зөвлөл өчигдөр /2023.06.15/ хуралдаж, Улс төр, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль байгуулах шийдвэр гаргажээ.
Өөрөөр хэлбэл, тэд Олон улсын харилцааны сургууль дээр улс төрийн тэнхимийг авч ирж нэгтгээд үүгээрээ тус сургуулийг нэрлэнэ гэцгээж.
Монголын дипломатчдыг бэлтгэсэн 30 жилийн түүхтэй ОУХС-ийг эрдэмтэн багш нар нь ийнхүү 1000 хүрэхгүй төгсөгчтэй, хожим байгуулагдсан улс төрийн тэнхимийн араас зүүж, улс төрд өндөр ач холбогдол өгсөн байна.
Тэнхим болгоноороо сургууль байгуулж, данхайлгахдаа олон зуун багш нарын 30 жилийн турш бий болгосон нэр хүндтэй брэндийг өөрчлөлт шинэчлэл нэрээр үгүйсгэж байгаад үе үеийн багш, төгсөгч, дипломатчид үр ашгийн тооцоо судалгаа, шинжилгээ, дүгнэлт нэхэх нь гарцаагүй. МУИС олон улсын харилцааны бус улс төрийн сургуультай л болоход ийн анхаарсан нь улс төрийн нөлөө, лобби байв уу зэрэг олон асуулт, асуудал энд хөндөгдөнө.
Шинжлэх ухааны сургууль гэх 400 багштай, дөрвөн салбартай данхар бүтцээ хэвээр авч үлдсэн МУИС-ийн удирдах зөвлөл улс төрийн тэнхмээ сургууль болгох чадамж, судалгаа бүхнээ нээж тайлагнах биз.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюутнуудаа хохироодог сурах хүсэлгүй болгодог монголын хамгийн дампуурсан сургууль шүү еш өгсөн 12 төгсөгчид маань энэ сургууль руу шуурах хэрэггүй шүү
Наад ОУХ сургууль чинь олон хүүхдийн ирээдүйгээр тоглосон новшийн сургууль шдэ. ГХЯ-нд яг энэ сургуулиас төгссөн төгсөгчид ажилгүй дандаа энэ тэндхийн жижиг газар шал өөр мэргэжлээр хагас дутуу ажил хийсэн болоод явж байдаг. Төгссөн төгсөгчид нь дандаа ам муутай байдаг.