Гадаад мэдээДЭЛХИЙ
Жо Байденг Токиод уулзалт хийх үеэр Хойд Солонгос пуужин харважээ

Пүрэв гарагийн орой БНАСАУ-ын зүүн эрэг Пёньяаны Сунан бүсээс 19:25-19:37 цагийн хооронд ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужинг харважээ. Улмаар пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан байна.
БНСУ болон АНУ-ын хамтарсан байлдааны гал нээх томоохон сургуулилтын дараагаар БНАСАУ-ын талаас хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулсныхаа дараагаар ийн пуужин харважээ. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үндэсний аюулгүй байдлын зөвлөх уулзалт хийхээр Токиод очсон үеэр энэ явдал боллоо.
Эхний пуужин 850, хоёр дахь нь 900 орчим км зайд нисэж, Японы эдийн засгийн бүсэд унасан бөгөөд нислэгийн өндөр нь 50 км байсан хэмээн Японы Батлан хамгаалахын яамнаас мэдээлэв. Одоогоор ямар нэгэн байдлаар хохирол үүссэн эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн Пёньяны зүгээс тагнуулын хиймэл дагуул хөөргөх дараагийн оролдлогоо ойрын хугацаанд хийхээ мэдэгдсэн юм.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.