ДЭЛХИЙ
Нова Каховка далан нурсны улмаас 45 хүн амиа алдлаа

Энэ сарын 6-ний өдөр Украины Нова Каховка далан нурсны улмаас Днепр голын орчим оршин суудаг олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Киевийн албаныхан мэдээлснээр далан эвдэрсний улмаас Украины талд 16 хүн нас баржээ.
Харин ОХУ-ын эзэлсэн хэсэгт 29 хүн амь насаа алдсан хэмээн Москва мэдээлсэн байна.
Тус даланг нурсны дараа Украин, ОХУ хоёр бие биеэ санаатайгаар Нова Каховаг дэлбэлсэн гэж буруутгасан. Тэгвэл далангийн сүйрлийг мөрдөн байцааж буй Украины прокуроруудад тусалж байгаа олон улсын хуулийн шинжээчдийн баг баасан гарагт /2023.06.16/ гаргасан урьдчилсан дүгнэлтдээ Оросууд санаатайгаар тэсрэх бөмбөг ашиглан тус даланг дэлбэлсэн байх магадлал өндөр гэж үзжээ.


Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.