Трамп "Бүх хүнд хоол авч өгнө" гэж хэлчхээд төлбөр төлөлгүй явжээ

Дональд Трамп Майами хотод байдаг “Versailles” ресторанд орж ирээд "Хүн бүрд хоол авч өгнө" гэж хэлснийхээ дараа төлбөрөө өгөлгүй явсан хэмээн “Miami New Times” сонин мэдээлжээ.
Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт /2023.06.13/ өөрийг нь үндэсний аюулгүй байдалд хамаатай баримт бичгүүдийг хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгасан шүүх хуралд оролцсон.
Түүнийг шүүгч ямар нэгэн нөхцөл, хориг тавилгүйгээр танхимаас гарахыг зөвшөөрч, батлан даалтын мөнгө шаардаагүй юм. Үүний дараа тэрбээр “Vesailles” ресторанд очсон байна.

“Miami New Times” сонинд нэгэн эх сурвалж "Трамп тус хоолны газарт арав гаруй минутыг өнгөрөөж, дэмжигчидтэйгээ ярилцан гар барьсан. Үүний дараа "хүн бүрд хоол авч өгнө" гэж хэлсэн ч төлбөрөө төлөлгүй гарч явсан" гэжээ.
Тэгвэл Трампын хэвлэлийн төлөөлөгч “People” сэтгүүлд болсон явдлын талаар хэлэхдээ “Трампыг хоолны газраас гарахад дэмжигчид нь дагаад гарсан тул хэн ч захиалга өгөөгүй. Бид авч явах хоолны мөнгөө төлсөн” гэсэн байна.
Эх сурвалж: People, The Guardian, New York Daily
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.