Хөвсгөл далайн 67 жуулчны баазаас 262 зөрчил илэрчээ

Хөвсгөлийн УТХГ-т амралт, аялал жуулчлаын чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа зөвшөөрлөөр олгогдсон газрын талбайн хэмжээг хэтрүүлэн ашиглах зөрчил нийтлэг илэрчээ.
Тухайлбал, хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тодотгол хийлгээгүй 23, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулж, мөрдөж ажиллаагүй 37, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, ус ашигласны төлбөрөө төлөөгүй 21, усан сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай 18, ойн сан бүхийг газарт хэсэгчилсэн давхцалтай 41, зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан, талбай хэтрэлтэй, солбицол алдаатай 23, газрын тусгай зөвшөөрөлгүй, сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн 14, шаардлага хангахгүй жорлонтой 2, хог хаягдлыг тээвэрлүүлэх гэрээ байгуулаагүй 23, хог хаягдлыг ангилан ялгаагүй 60 зэрэг зөрчлүүд илэрлээ.
Мөн нүхэн жорлон ашиглаж байгаа зөрчлийг арилган стандартын шаардлага хангасан сайжруулсан эко жорлон суурилуулах ажлыг зохион байгуулж, ариун цэврийн байгууламжуудаа шинэчилж байна. Хяналт шалгалтад хамрагдсан 67 аж ахуйн нэгжийн 62 нь нэвчилтгүй бетонон суурь бүхий соруулдаг эко жорлонтой, гурав нь био, хоёр нь нүхэн жорлонтой байна.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаах хэрэгтэй. Байгалийн онгон дагшин газар илүү дээр