Элтон Жон оддын тайзны сүүлийн тоглолтоо төрөлх хотдоо хийлээ

Их Британийн домогт хөгжмийн зохиолч, дуучин Элтон Жон төрөлх Гластонбури хотдоо сүүлийн бүх оддын тайзан дээрх үзүүлбэрээ үзүүллээ.
Өдгөө 76 настай уран бүтээлч Гластонбури хөгжмийн наадмын хаалтаар өөрийн уран бүтээлийн карьераа өнгөрсөн ням гарагт өндөрлүүлэв.
Тэрбээр тоглолтын үеэр өөрийн олон хит дуугаа төгөлдөр хуур тоглонгоо дуулсан байна. Тэрбээр Pinball Wizard гэх 1976 онд зохиож, сүүлийн 10 гаруй жил дуулаагүй уг дуугаар тоглолтоо эхлүүлсэн юм.
Улмаар,
- Bennie an the Jets
- Goodbye Yellow Brick Road
- Your Song
- Candle in the Wind
- Tiny Dancer
- I'm Still Standing
- Don't Go Breaking My Heart
- Don't Let teh Sun Go Down Me зэрэг дуугаа хүргэжээ.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн дуугаа тэрбээр Rocket Man дуугаараа өндөрлүүлсэн юм.
2018 онд эхлүүлсэн "Farewell Yellow Brick Road Tour" нэртэй сүүлийн аялан тоглолт нь цар тахлын улмаас завсардсан ч одоо үргэлжлүүлж буй. Нийт 333 концерт хийхээр төлөвлөсөн түүний уг аялан тоглолт ирэх сарын 8-нд өндөрлөнө. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд 278 удаагийн тоглолтоо хийжээ.
Түүний сүүлийн аялан тоглолт нь 817.9 сая ам.долларын ашиг олж, түүхэн дэх хамгийн ашиг олсон аялан тоглолтын амжилтыг эвдсэн байна.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.