Нийгэм мэдээ

"24 тулгуур унаж, 62 сум тоггүй болсон, засварлахаар ажиллаж байна"

Өчигдөр буюу зургадугаар сарын 25-ны өдөр хүчтэй шуурганы улмаас Хархорин-А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан. Улмаар 24 тулгуур нуран унаж, 62 сум цахилгаангүй болоод байгаа юм.

Тэгвэл "Цахилгаан түгээх үндэсний сүжлээ" ТӨХК, "Эрдэнэт, Булганы ЦТС" ТӨХК-иас гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа талаар мэдээлжээ.

Тодруулбал, "Одоогоор 24 тулгуур унасан гэмтэл илэрч, 62 сум хүчдэлгүй болоод байна. Үргэлжлүүлэн шугамын үзлэг хийж байгаа бөгөөд гэмтлийг устгахаар хамтран ажиллаж байна.

Иймд хэрэглэгч та бүхэн хүлээцтэй хандаж, гэмтэл саатлын үед диспетчерийн утасны ачааллыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарна уу" гэжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гэмтлийг яаж устгах вэ

Эрдэнэ
Эрдэнэ

ОДОО УДАХГҮЙ МСS.Н БАРЬСАН ТУЛГУУРУУД УНАНА .

Холбоотой мэдээ

Back to top button