УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Бүх цэргийн болон аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс доппинг шинжилнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2023.06.28) хуралдаж,
- 1992 оноос зохион байгуулагдсан Бүх цэргийн баяр наадам болон аймгийн баяр наадмын шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах
- Түүхт ойтой аймаг, сумдын наадамд барилдах бөхийн тоог 256 болон 128 байх зэрэг асуудлуудыг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Энэ дэмжигдсэн саналуудыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, эцэслэн батлах юм.
Өнөөдөр мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор, энэ жил улс, аймаг, сумын баяр наадмаар бөхийн барилдааныг ямар дүрмээр зохион байгуулахыг хэлэлцэж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.