НИЙГЭМ

Prius 20, Harrier машин мөргөлдөж, хоёр иргэн нас барлаа

Багануур дүүргийн хоёрдугаар хороо, “Хужирт” гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын хоёр автомашин мөргөлдөж, автомашины бүхээг дотор хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг наймдугаар сарын 19-ний өдрийн 09.03 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тодруулбал, албаныхан 09.20 цагт очиход Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ын “Приус 20” загварын хоёр зорчигчтой суудлын автомашин, Багануур дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Харриер” загварын зургаан зорчигчтой суудлын автомашин хоорондоо мөргөлдсөн байжээ.

Улмаар, “Приус 20” загварын суудлын автомашины жолооч С/34 нас, эрэгтэй, Багануур дүүргийн харьяат/, зорчигч М/32 настай, эмэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат/ нар бүхээгтээ хавчуулагдан нас барсан байжээ.

Тус хоёр иргэний цогцсыг “Холматро”-гийн задаргааны багаж ашиглаж 24 минут ажиллан гаргаж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Харин “Харриер” загварын суудлын автомашинд явсан зургаан иргэнийг эмнэлгийн үзлэгт хамруулсан байна. Одоогоор тус зургаан иргэний биеийн байдал хэвийн байгаа аж.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хээрийн замд прүүстэй мундаг залуус машиныыхаа тэнхээг шалгаж кайф авах нь их харагдаж байна. Машины тэнхээ ч лут юм , өөрсдөө ч зориг зүрх золбоо гэж юүүкэв. Тэгжийгаад зарим тэр чигтээ тэмбэржүржиг болох гээд байгаагаа анхаарна уу.

Жолооч
Жолооч

Хамгийн өлөн гарууд приус унадаг байх
Өлөв долов гээд булталзаад ,
ГҮЙЦЭД ТҮРҮҮЛЭХЭД ХОРИОТОЙ, ГҮҮР, ТОЙРУУ ГАЗАР , ГҮВЭЭ, БҮГДЭД АЙМШИГГҮЙ ГҮЙЦЭД ТҮРҮҮЛЖ ЯВНА.
ӨӨДӨӨС МӨРӨӨРӨӨ ЯВАА НЭГЭНДЭЭ ГАЙ БОЛНО .
ӨӨРСДӨӨ ДАНГААРАА ҮХЭХГҮЙ НОВШНУУД

Зочин
Зочин

Аваар осол болгонд шахуу приус 20 оролцсон байх юм.

Иргэн
Иргэн

Дайн болж бгаа бишдээ арай олон хүн сүүлийн үёд хорвоог орхиж бна.ус авто осол гм.монгол цөөхөн шүү дээ..залуучууд толгой олгой болчихоод бна.соён гэгээрүүлэх ажил дутаж бна даа.

ggfds
ggfds

hurdnii hyzgaariiig 50 bolgo oor songolt alga

Зочин
Зочин

Оркууд прус цахилгаан тэргэнцэр уначихаад уралдааны машин гэж боддог л учир байна

Зочин
Зочин

Энэ приус гэдэг машин бол монголчуудыг хядаж байгаа сэг шдээ пязда. Энэ буруу хүрдтэй комисын машинуудаа хориочээ

Зочин
Зочин

Хурдны дээд хязгаарыг 100 болгох хэрэгтэй!
Цагдаа нар энд тэнд отож байгааг болих хэрэгтэй! Цагдаа нар гэж бид нарыг л торгох гэж байдаг арчаагүй хүмүүс!

ХУРДНЫ ХЯЗГААРЫГ 150 БОЛГО!

Отгонбаяр
Отгонбаяр
Reply to  Зочин

Мөрөөрөө далд ор...

Жолооч
Жолооч
Reply to  Зочин

Чиний л төлөө мал минь

Болд
Болд
Reply to  Зочин

Мөргөлдөж онхолдож үхэж байхдаа таарсан орк, үхэр байна даа чи. Цагдаа чинии амь насны төлөө ажиллаж байдаг хүмүүс.

Холбоотой мэдээ

Back to top button