Нийгэм мэдээ

Сурагч цүнхийг шуудай шарилжаар солих аян өрнөж байна

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг "Бүтээлч залуус нэмэх мөрөөдөл" ТББ-ын залуус жил бүрийн намар 1000 цүнх, хичээлийн хэрэгслийг хандиваар цуглуулж, зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэдэг.

2023 оны тухайд залуус 800 цүнхийг цуглуулсан бөгөөд тодорхой хэсгийг нь тараахдаа байгаль орчиндоо ээлтэй байдлаар шийджээ. Тодруулбал, Хараа голоо цэвэрлэе, Шарилжгүй Дархан хот аянд нэгдсэн бөгөөд ингэхдээ нэг цүнхийг нэг шуудай хог, шарилжаар сольж байгаа юм.

Залуус өнгөрсөн долоо хоногт Хараа голын эрэг дагуу ажиллаж, иргэд 100 шуудай хог, шарилжийг түүж өгч, 100 хүүхэд цүнхтэй болжээ. Харин тэд өнөөдөр Дархан-Уул аймгийнхаа төвд 100 шуудай шарилжийг 100 цүнхээр солихоор ажиллана.

Нэг цүнх-Нэг шуудай шарилж аянд зөвхөн насанд хүрэгчид оролцох бөгөөд "Бүтээлч залуус нэмэх мөрөөдөл" ТББ-аас шуудай, бээлий, маскийг өгч, шарилж хогийг мөн өөрсдөө ачиж, устгаж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
8 сар 22, 2023 10:26

Ямар муухай бэлэг дэмбэрэлгүй гарчиг вэ

Зочин
Зочин
8 сар 22, 2023 10:26

Маш зөв, ажилласан хүн амьдарна гэдгийг бүх насныханд ойлгуулах ёстой. Дэмжиж байна.

Бэлэнчлэх сэтгэлгээд өөгшүүлэгчид зайлцгаа
Бэлэнчлэх сэтгэлгээд өөгшүүлэгчид зайлцгаа
8 сар 22, 2023 11:26
Reply to  Зочин

Яасан та нар шиг з�##�хуу бэлэнчилж сурсан хүмүүс баярлахгүй өөр яахав дээ

Бэлэнчлэх сэтгэлгээд өөгшүүлэгчид зайлцгаа
Бэлэнчлэх сэтгэлгээд өөгшүүлэгчид зайлцгаа
8 сар 22, 2023 11:25

Монголчуд ийм тэнэгшд нэгнээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад л ёстой тэнэг ингэж тэнэгтэж байхаарөөрсдөө түүж авч хаясан бол дээр байх байлаа та нарт ч туслах з�##�уус олон байх байсан

Холбоотой мэдээ

Back to top button