ДЭЛХИЙ

Грек: Хүчтэй салхины улмаас гарсан хээрийн түймэрт нэг хүн амиа алджээ

Грекийн зүүн хойд хэсгийн Еврос мужид хүчтэй салхи шуурганы улмаас хээрийн түймэр дэгдэж, нэг хүн амиа алджээ. Грек даяар сүүлийн 24 цагийн дотор нийт 64 ой хээрийн түймэр дэгдэж, Турктэй хиллэдэг Еврос бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Даваа гарагийн орой/2023.08.21/ Еврос дахь Александруполис боомт хотын ойролцоох хөдөө орон нутгаас нэгэн эрэгтэй хүний цогцос олдсон гэж орон нутгийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Сири болон Азийн орнуудаас олон цагаачид Европын холбоо руу нэвтрэхийн тулд Грекийг Туркээс тусгаарладаг Еврос голыг ашиглаж байгаа юм. Тус бүс нутагт 18 нисэх онгоц, 200 гаруй гал сөнөөгч хээрийн түймэртэй тэмцэж байна.

Грект зуны улиралд хээрийн түймэр гарах нь элбэг ч сүүлийн жилүүдэд ер бусын халуун цаг агаараас болж улам бүр дордсоор байгаа билээ.

Долоо хоног үргэлжилсэн энэхүү түймрийн улмаас зочид буудал, амралтын газрууд сүйрсэн юм. Тухайлбал, Родос арлаас 20 мянга гаруй гадаадын жуулчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.

Грекийн хойд эргийн далайн эргийн Кавала хотод  хоёр гал сөнөөгч Диалекто тосгоны галыг унтраах гэж байгаад шархадсан байна. Түүнчлэн Эвиа хотын ойролцоох Псача тосгонд хээрийн түймэр гарч, 90 гаруй гал сөнөөгч, найман нисэх онгоц ажилласны дээр Францын гал унтраах хүчнийхэн нэмэлт тусламж үзүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button