"Тоглолтын эхэнд үзэгчид хөгжөөх давуулалт байсан"

Улаанбаатар 2023 Зүүн азийн залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээний төрөлд оролцсон Монгол Улсын шигшээ багийн охид нэгэн зэрэг бөмбөг давуулж буй бичлэг цахим орчинд тархаад буй. Монгол Улсын шигшээ багийн охидыг болчимгүй үйлдэл гаргасан хэмээн иргэд бухимдах болов.
Монголын багийн тамирчдын гаргасан уг үйлдэлийн талаар Монголын Волейболын Холбоо дараах хариултыг өгөв.
"Бөмбөг давуулсан нь тоглолтын эхэнд буюу биеэ халаалтын цаг дуусах сүүлийн мөч байсан юм. Энэ бол ямар ч тэмцээний өмнө болдог зүйл. Хятадын багийн эсрэг зохион байгуулалттайгаар бөмбөг гаргасан зүйл огт биш.
Өөрөөр хэлбэл тус үйлдэл нь үзэгчид хөгжөөх давуулалт байсан юм. Эсрэг багийнхан ч эерэгээр хүлээж авч байсан юм. Хэрэв дүрмийн дагуу хориотой үйлдэл гаргасан бол Азийн Волейболын Холбооны хяналтын хорооноос сануулга өгөх ёстой" хэмээн тайлбарлав.
Харин Монголын Волейболын Холбооны ерөнхий нарын бичгийн дарга Б.Мөнхнаран "Тоглолт дууссаны дараагаар ийм үйлдэл гаргах нь ёс зүйгүй хэрэг. Давуулалт хийсэн тамирчид хүүхдүүд байгаа учир арга хэмжээ авах боломжгүй. Гэхдээ тус үйлдэл зохисгүй болохыг сайн тайлбарлаж хэлнэ. Мөн багш нарт нь анхаарах шаардлагатай болохыг сануулна" гэв.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зарим хүмүүс юм ойлгохдоо муу байх юма жаахан хөгжилтэй бай л да
Байдаг л зүйл шүү дээ
Юм үзээгүй Монгол гэдгээ харуулах гэж ядах хэрэггүй.