Гадаад мэдээДЭЛХИЙ

Италийн домогт дуучин Тото Кутуньо 80 насандаа таалал төгслөө

Италийн соёлын үзэл санааг Европ болон Орос даяар олон сая сонсогчдод таниулж чадсан дуучин Тото Кутуньо 80 насандаа Миланы Сан Раффаэль эмнэлэгт нас барсан байна.

Дуучны нас барсан тухай мэдээллийг өчигдөр буюу мягмар гарагийн үдээс хойш олон нийтэд мэдээлжээ. Түүний нас барсан талаарх мэдээлэл гарсны дараагаар Италийн улстөрчид, хөгжимчид түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. 2007 онд тэрээр түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон юм.

Алдарт дуучныг оргилын замналд хүргэсэн дуу бол "L'Italiano" юм. 1983 онд гаргасан түүний эл дуу нь "Корриер Делла Сера" сонинд "Канзоны христийн ардчилагчид" хэмээн тодорхойлж, хэн ч сонсохоо больсон сая сая пянз зарагдсан байдаг.

Уг дуу нь Итали, Франц, Швейцарь, Португалийн чартуудад нэгдүгээр байранд орсон юм. Мөн "Би Финлянд хүн" нэртэй ковер хувилбар нь Финландад тухайн жилдээ хит болж байв. Түүнчлэн Украин, Албани, Польш, Гүрж болон Орост түүний алдар нэр нэмэгдсэн билээ.

Iconic Italian Singer Toto Cutugno Dies at Age 80 - Digihemant

Хожим 2019 онд түүнийг Оросыг дэмжигчдийг өрөвдсөн гэх шалтгаанаар Киевт хийх тоглолтыг нь хориглож байсан юм. Эл асуудалд Тото "Оросын Ерөнхийлөгчтэй хувийн нөхөрлөл байхгүй. Ганц л удаа гар барьж байсан түүхтэй. Би Путины биш, оросуудын найз. Би Путинд дэлхийн муу бүхнийг хүсэн ерөөнө" хэмээн мэдэгдэж байв.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button