Фокус: Ерөнхийлөгч Кубад ажиллаад буцлаа, ЭНЭ БИДЭНД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Асар найрсаг ард түмэн, дэндүү халуун бас чийглэг цаг агаар дунд томилолтоор ажилласан нь Куб улсын Хавана хот байв. Г.Г.Маркес, Х.Л.Борхэс нарын уран зохиолоор дамжуулж, татагдан сонирхох болсон испани хэлт энэ оронд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалыг сурвалжилсан нь энэ юм.
Яг одоо байрлаж буй зочид буудлын үүднээс “77-гийн бүлгийн хуралдаан” гэсэн самбарыг буулгаж харагдана. Эдгээр өдрүүдэд Хавана хотноо хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг” хуралдсан. Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Кубийн төрийн тэргүүн Мигеь Диаз-Канелийн урилгаар энд айлчилж, G77-гийн хуралдаанд оролцлоо. Энэ үйл явдалд фокус тусгахын учир юу вэ.
Юуны өмнө, Хавана хотоос бэлтгэсэн өмнөх мэдээллүүдийг эл нийтлэлийн төгсгөлд, нэг дороос харах боломжтойг дуулгая.
1.
Дэлхийд геополитикийн шинэ уур амьсгал мэдрэгдэж эхлээд удаж байна.
Хүчний тэнхлэг Еврази руу чиглэж эхэллээ гэж бичицгээж байгаа. Нөгөө талаар зүүн, барууны тухай ойлголт бараг л байраа сольчхоод байна. Хуучнаар баруунтан нь одоо зүүнтэн, зүүнтэн нь одоо баруунтан мэт ойлгогдох шаардлагатай болов.
Эдийн засгийн хувьд ч ихэнх улс орон капиталист хэв загвараас татгалзаж байна. Нийтийн эрх ашгийг чухалчилж эхэллээ. Пост-модернизмын дараах, өнөө цаг үеийн оюун санааны чиг баримжаа болох метамодернизм гэдэг ойлголтод ч байгалийг хийгээд эв хамтач нийгмийг үнэ цэнээ болгож буй гэх юм.
Дагаад баруун, зүүний тухайд илүү шинэ томъёолол, өнөө цаг үед тохирсон шинэлэг хараа хэрэгтэй болж буй.
Энэ үед хөгжиж буй орнуудын “77-гийн бүлэг” хуралдсан нь дэлхийн анхаарлын төвд байлаа. Тус бүлэгт хөгжиж буй тодотголтой дэлхийн 134 орон багтдаг. НҮБ-ын дэргэдэх хамгийн том, хамгийн хүчирхэг бүлэг. Өмнөдийн орнууд ч гэж ойлгож болно.
Тэдний нийлсэж буй үзэл санаа нь хамтдаа хүчирхэгжих. Бүр тодруулбал, “Хөгжлөөс хэн ч хоцорч болохгүй. Хөгжих гэхээр хүчтэй орнууд дэндүү аминч хандаад байна. Тийм болохоор бид ч бас нэгдмэл эрх ашгаа дэмжүүлмээр байна. Үүнд НҮБ анхаараач” гэсэн агуулга илэрхийлэгдэж байгаа.
Тэр дундаа АНУ-аас тулгасан эдийн засгийн олон хориг арга хэмжээний улмаас хөгжлөө тушуулсан Куб улсын Хавана хотод энэ жилийн хуралдаан болсон нь асар онцлог.
Гадаадын хэвлэлүүд өдгөө “Куб ганцаараа биш гэдгийг дэлхий харлаа”, “77-гийн бүлгийн хуралдаан дэлхийн шинэ геополитикийн хүч хуримтлагдаж эхэлснийг баталлаа” хэмээн мэдээлж байна.
Энэ шинэ урсгал дунд Монгол Улс тоглох ёстой. Учир нь Монгол Улс ардчилсан улс. Мөртлөө эрх баригч нам нь зүүний чиг баримжаатай. Мөрийн хөтөлбөр ярих юм бол бусад бараг бүх нам нь зүүний. Түүнчлэн гадаад бодлогын хувьд нээлттэй, олон тулгуурт.

2.
Кубийн ерөнхийлөгч Мигель Диаз-Канель У.Хүрэлсүхэд өөрийн гарын үсэг бүхий урилга илгээсэн. Хавана хотод ирэнгүүт нь хүндэтгэлтэйгээр угтаж, Ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авсан. Энэ тухай өмнөх нийтлэлээр дэлгэрэнгүй бичсэн байгаа. Яах аргагүй, “Куба улс яагаад биднийг ингэтлээ сонирхох, чухалчлах болов” гэсэн асуулт тавигддаг.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай санал бодлоо солилцох үеэр “Манай улс сүүлийн хоёр жил идэвхтэй гадаад бодлого явуулж байна. Хоёр хөршдөө хийгээд гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй, тогтвортой харилцаж байгаагаа харууллаа. Мөн Пап Францисыг авчирснаар шашны эрх чөлөөтэй, нээлттэй гадаад бодлоготой орон гэдгээ ч илэрхийллээ. Дээр нь хуучин социалист дэглэмтэй байсан улс орнуудтайгаа ч уламжлалт найрсаг харилцаагаа тасалж болохгүй. Энэ бүхнийг Куб орон олж, анзаарсан болов уу” хэмээсэн юм.
Өөрөөр хэлбэл дээр дурдсан дэлхийн шинэ давлагаан дунд Монгол Улс идэвхтэй, зөв гадаад бодлого явуулах бүрэн бололцоо, чадамжтай байгааг сүүлийн жилүүдэд дэлхий нийт олж анзаарсан байх учиртай.
Энэ доль цохисон өгүүлбэр биш л дээ.
Орос, Хятад хоёрын дунд байрладаг, мөнхийн хоёр хүчирхэг хөрштэй. Тэдэнтэйгээ алив маргаан байхгүй. Мөртлөө гуравдагч хөршүүдтэйгээ эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтын агуулгаар сайн хэлэлцээрт орж байна. Х Богд тодорсон эгзэгтэй цаг үед дэлхийн католик шашны тэргүүн Пап Францисыг урьж авчраад, “Монгол бол шашны эрх чөлөөтэй орон юм” гэдэг өгүүлбэрийг “хэлүүлчихсэн”. Польш, Франц, Саудын Араб гээд сонирхолтой тоглогчдын айлчлалыг зохион байгууллаа, хуучин социалист орнуудтай ч найрсаг харилцааг хадгалж байна.
Харин дээр дурдсанаар, Куб бол АНУ-тай таагүй харилцаатай улс. Харин Орос, Хятадтай буюу манай хоёр хөрштэй давгүй ойлголцол үүсгэж явдаг. Бүрэн дүүрэн зүүний орон. Харин G77-гийн хуралдаан өөрөө зүүний агуулгатай. Энэ огтлолцлууд дээр 1960 оноос хойш дипломат харилцаагаа хадгалж яваа Монгол Улсыг Кубийн ерөнхийлөгч ихэд чухалчилж үзсэн юм.

3.
Кубийн ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаад,
- АНУ-ын хоригийг цуглуулах НҮБ-ын санал асуулгад үргэлж дэмжсэн санал өгдөгт
- Кубад тохиолдсон гамшиг, зовлон бүрд эмгэнэлийг захидал илгээдэгт
- Рауль Кастрогийн Монгол дахь айлчлалыг дурсах үед их талархсан байна.
Мөн хамтын ажиллагаа явуулах боломжтой салбаруудаа шууд нэрлэж, Монгол Улсад айлчлах манай талын урилгыг шууд хүлээж аван, “Дараа жил ирнэ” хэмээн хариулсан.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кубийн төрийн тэргүүн асан Рауль Кастротой уулзаад амжлаа. Энэ үеэрээ түүний 1970 онд манай улсад айлчлах үеийн гэрэл зургийг дурсгасан юм. Рауль Кастрогийн сэтгэгдэл ихэд өндөр байгаа юм билээ.
Мөн энэ өдрүүдэд хамгийн чухал үйл явдал болох “77-гийн бүлэг”-ийн хуралдааны “Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвээр өөрийн орны байр суурийг ч илэрхийлсэн.
Ерөнхийлөгч энэ үеэрээ гурван том агуулгыг дурдсан нь,
- Хөгжиж буй орнуудын хөгжилд инновац чухал гэдэгт санал нэг байна
- Мөн байр сууриа улам нэгтгэж, хамтран ажиллах өндөр шаардлагатай байна. Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлт муу байгаа
- Инновац чухал гэж үзвэл, манай улс манлайлж ажиллахад бэлэн. Бидэнд ийм, ийм туршлага байна.
Харин сүүлд нь, G77-гийн хуралдаан дуусаж, бараг дээрх гурван агуулгын дагуу тунхаглалаа баталлаа.
Ерөнхийлөгчийн индэр дээр хэлсэн үг, “77-гийн бүлэг”-ийн 100 гаруй төлөөллийн санал нэгдэн баталсан тунхаглалын агуулга давхцана гэдэг бол манай улс хөгжиж буй орнуудад төвлөрч буй шинэ хүчний давлагаанд өөрийн байр суурийг эзлэх амбицтай байна гэсэн үг.
Бас амбицаа илэрхийлчихлээ. Кубийн ерөнхийлөгч онцгойлон урьж, угтаж аваад байгаа нь үүнийг бас олзуурхан анзаарсных гэж харж байна.

4.
Кубийн ерөнхийлөгч Мигель Диаз-Канелийн зөвлөх Хорхэ Нунез Ховэр G77-гийн уулзалтыг хэрхэн дүгнэснийг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлжээ. Тэрбээр “Куб ганцаар биш юм байна” хэмээсэн нь хэвлэлүүдийн гарчиглах цөм өгүүлбэр болж байна.
Тэрбээр, “Хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудын тулгадаг шударга бус эдийн засгийн системийг хүчтэй шүүмжилж байгаа. Палестинийн нөхцөл байдал, эсвэл Кубад тавигдсан хориг мэтийн дүр зургуудыг шинжлэх ухаан, цахим хөгжлийн хүч л өөрчилж чадна.
Ялангуяа хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн салбарт монополь болсон дэлхийн томоохон компаниуд хөгжиж буй орнуудыг урагшлахад давхар “заналхийлж” буй.
Хөгжиж буй өмнөдийн орнууд эрүүл мэнд хийгээд боловсролын сайн суурь тогтолцоотой. Үүн дээрээ суурилж, цахим технологи, инновацыг хамтдаа хөгжүүлэх нь “тоглоомын дүрэм”-ийг өөрчлөх гол хэрэгсэл” хэмээн ярьжээ.
Мөн France24 агентлаг “Шинэ хүч өмнөдийн орнуудад хуримтлагдан төвлөрч байна” гэж бичсэн нь анхаарал татав.
Тэмдэглэл,
Ерөөс өмнөдийн орнуудын G77 бүлэг бол ашиг сонирхол, байр сууриа нэгтгээд хөгжингүй орнуудтай хэлэлцээрийн ширээний ард суух үндсэн зорилготой юм. Энэ жилийн хувьд БНХАУ нэмэгдэж оролцсон тул “G77+China” гэсэн нэмэлт тодотгол явсан. Эндээс “77-гийн бүлэг”-ийн хуралдааны энэ жил яагаад өндөр анхаарал татсаныг дахин нэг харах боломжтой болов уу.
Куб улсад ийм үйл явдал боллоо. Манай улсын Ерөнхийлөгч ийм зорилготой, ийм агуулгатай хуралдаанд оролцож өөрийн орны амбицыг илэрхийллээ.
Харин улс төрийн үзэл баримтлалын хувьд дотроо бид баруун, зүүн болж талцан хуваагдах эсэх нь энд, гадаад бодлогод ердөөс хамаагүй асуудал. Ирээдүйг харж улс орон дэлхийн тавцанд тоглох ёстой.
Хэрэвзээ гадаад ертөнцөд илэрхийлж буй имижээрээ манай орон хүч төвлөрч буй аливаа давлагаа, урсгал дунд зөв хөдөлж чадвал ашиг тус нь нэгж монгол хүнд ирээдүй алсдаа бууна.
Хавана хотоос бэлтгэсэн өмнөх мэдээллүүд:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт2
Ямарч үр дүнгүй хөгийн юм болохвийдээ
Заа яахавдээ явсан нохой яс зууна л гэнэ шүү. Зүгээр ул�####�а хичээл заагаад сууж байсан бол бас юу гэж ийм юм болхов дээ тэ
Шашин т�##�аасаа Монгол одоо дэлхийд ёстой сайхан байр суурь бариад авчихлаа шүү. Бараг Папын айлчл�##�ын буянаар Кубад тоогдохоор болж байгаа байх
Овоодоо хөөрхий минь дандаа дүлий дүмбээр нь дуудаад яахав муулаад ч яахав. Түмнийхээ төлөө яваад үр дүнгээ харуулааад л ирлээ
За сайн сайхныг хүсье Ингээд бид чинь Европын орнууддаа од боллооо шдээ
гүй ээ бас яах вээ, манайхан муулахдаа сайн ш дээ гэхдээ ядаж хийж байгааг нь бас ярих хэрэгтэй байна
????????????????????????
Usa odoo bidend sotsiolizmaas uur songoltgui geh bolson kapilusm dampuurch mongoloor duusaj ba
"Инновац чух�##� гэж үзвэл, манай улс манлайлж ажиллахад бэлэн. Бидэнд ийм, ийм туршлага байна" ГЭНЭ ЭЭ, ХҮН МЭДЭХГҮЙ ЮМ ШИГ СОЛИОРЧ ХАДУУРАХАА БОЛЬ..ИННОВАЦААР МОНГОЛ ЯМРЫГ БҮХ ДЭЛХИЙ ЧАМААС ИЛҮҮ МЭДНЭ, ИННОВАЦ ГЭДЭГ ҮГНИХЭЭ УЧРЫГ ЭХЛЭЭД ОЙЛГОЖ АВ
Монгол хамгийн хоцрогдолтой соци�##�ист хаагдм�##� , хориг тавигдсан оронтой түншилж байгаа нь улсынхаа нэр хүндийг унагаасан явд�##� боллоо