НИЙГЭМНийгэм мэдээ
"Хотод тог тасрахгүй. ТЭЦ-4-д бага зэргийн гэмтэл гарсныг зассан "

Цахим орчинд өнөөдөр буюу аравдугаар сарын 4-ний өдөр хот даяар тог тасарна гэх мэдээлэл түгээд байна. Тэр дундаа өнөөдөр 18.00-22.00 цагийн хооронд эрчим хүч хязгаарлана хэмээгээд байсан юм.
Тэгвэл энэ талаар Эрчим хүчний яамнаас тодрууллаа.
Тус байгууллагаас "Олон нийт дунд худал ташаа мэдээлэл түгээд байна. Улаанбаатар хотод өнөөдөр эрчим хүч хязгаарлахгүй. Тог таслах шалтгаан ч байхгүй. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын нэг зууханд бага зэргийн гэмтэл гарсан. Одоо засварлаад дуусаж байна. Энэ нь тог тасрах хэмжээний томоохон гэмтэл биш. Тиймээс иргэд худал мэдээлэлд автах шаардлагагүй" гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.