Reuters: ОХУ Алс Дорнодоор дамжуулах БНХАУ руу хий экспортлох төсөл дээр ажиллаж эхэллээ

“Бүс ба Зам” санаачилгийн 10 жилийн ойн уулзалт өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Тус уулзалтын дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ТАСС” агентлагт “Сибирийн хүч-2” төсөл дээр ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй гэж хэлсэн юм.
Тэгвэл эрчим хүч экспортлочг “Газпром” компани ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужаас БНХАУ-руу хий дамжуулах хоолойн дэд бүтцийн зураг дээр ажиллаж эхэлснээ өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.
2022 оны эхээр БНХАУ, ОХУ байгалийн хийн экспортоо тус шинэ хоолойгоор нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн. Баригдаж дууссаныхаа дараа жилд 10 тэрбум шоо метр хий экспортолох хүчин чадалтай болно.
Одоогийн байдлаар ОХУ “Сибирийн хүч-1” хоолойгоор БНХАУ руу байгалийн хий экспортолдог. Энэ жил нийтдээ 22 тэрбум шоо метр хий экспортлох төлөвтэй байгаа. Хоёр улсын хийсэн гэрээн дор 2025 он гэхэд жилд экспортлох байгалийн хийн хэмжээгээ 38 тэрбум шоо метр болгох юм.
Тус гэрээ нь 2030 он хүртэл үргэлжлэх бөгөөд нийтдээ 400 тэрбум ам.долларын хий БНХАУ худалдаж авна.
Кремлийн удаан хугацааны турш хүсэн хүлээсэн “Сибирийн хүч-2” төсөл дээр ахиц гараагүй талаар доорх линкээр орж уншаарай.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай дарга нар 1-рт, хоёр хөршийн дайсан болох Америк, Франц зэрэг оронтой хэт ойр дотно найз�##�ж байгаа учраас, 2-рт 10 богд гэгч хэнд ч түй гэх хэрэггүй юмыг тодруулсан учраас манай нутгаар байг�##�ийн хийг дамжуулахгүй болж байгаа юмаа. Иймээс бид хөнжлийнхээ хирээр хөлөө жийж баймаар байна. Хамаагүй даварч 2 хөршийн дургүйг хүргэмээргүй байна.
ӨМХИЙ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ МИНЬ, ЧИНИЙХЭЭР БОЛ АМРААР НЬ УРД ХОЙД ХӨРШИЙН АЛЬ НЭГНИЙ МУЖ УЛС БОЛЧИХ ЁСТОЙ БОЛЖ БНАУУ! БИТГИЙ ГОРЬД ЗА ЮУ! К К К
ӨӨРСДӨӨ ЮМАА ХИЙДЭГ БОЛЧИХООД ДАЛДАГНЫЛДАА ТЭХҮҮ?
Хятадууд маш муу санаатай �##�сын бодолтой хүмүүс болохоор манайхаар хии дамжуулдаг болчихвол манайд жилдээ хэдэн тербум долларын орлого орно бас хиин хоолойгоо тавьчихв�##� орос манайхтай хамаар�##�тай болох болохоор манай улсыг тиим болгохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой Хятадууд манайд хэзээ ч сайн зүйл хүсэхгүй Гэхдээ тэд үүниигээ илээр хиихгүй иимэрхүү л аргаар хиинэ
Ямар их азаар хийн хоолойгоо
манайхаар дайруулахгээр болов оо...
Оросын хараанд бүр мөсөн орохоос
аврагдлаа Монголчууд...