Нийгэм мэдээ

Булган ууланд нутагшуулсан янгирын сүрэг анхныхаа үржилд орлоо

Архангай аймгийн Булган ууланд нутгийн нэгэн үеийн төгсөгчид санаачлан янгир ямаа нутагшуулсан. Ингэхдээ өнгөрсөн зургаадугаар сард эхний нүүлгэн шилжүүлэлтийг Богд уулаас хийж 11 янгир аваачиж тавьсан. Дараа нь өнгөрсөн сард үржилд оруулах зорилгоор мөн Богд уулаас тэх аваачиж нийлүүлсэн билээ.

Орон нутгаас мэдээлснээр янгирын сүрэг дөрөв хоногийн өмнөөс нийлүүлэгт оржээ. Янгир ороо нийлэгт XI сарын эхээр орж, IV сарын сүүлчээс V сарын эцэс хүртэл ишиглэдэг байна. Янгир эктопаразит ба эндопаразит олон зүйл амьтдыг биедээ агуулдаг. Эктопаразиттай тул шаазгай (Pica pica) болон бусад шувуудтай симбиоз харилцаа үүсдэг.

Тэдгээр шувууд нь янгирын бие дээрх хүнсийг идэх ба харин янгир ийм аргаар биеэ цэвэрлүүлж, харилцан бие биедээ тустай амьдардаг байна.

Мөн тархан бэлчээрлэдэг нутагтаа янгир өвс ногоо идэж, ургамалжилд маш сайнаар нөлөөлж тухайн газар орны ховор эмийн ургамал болоод бусад ургамалын ургац, тархацыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой ажээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-31 01:21

Энэ их сайхан ажил болсон.баяртай байгаа.Нэг сан�##� байна.
1,Булган уулын баруун өвөрт 100 м -т хашаатай айлууд байдаг тэдгээр айлууд нохой тэжээдэг .тэд орой шөнө болохоор маш их хуцаж ,улиж их чимээтэй байдаг тул янгирын тайван амг�##�ан байх нөхцөлийг �##�дагдуулдаг байх.Йимд тэр орчинд нохой тэжээхийг хориглох хэрэгтэй.
2.Мөн Булган уулын араар зэрлэг ноход их байдаг тэдгээр бас янгирт саад болж л байгаа.Тийм учраас энэ зэрлэг нохдыг янгир нөлөөлөхгүйгээр яар�##�ттай устгах хэрэгтэй.
3.Булган ууланд авирах, зуга�##�ах,тойрч �##�хах ,зул хүж өргөх гэх мэт үйлдлийг хатуу хориглох хэрэгтэй.
4.Дархан цаазтай Булган уулаа унаган төрхөөр нь байлгах т�##� дээр Аймгийн засаг дарга ,
БОГ,байг�##�ь хамга�##�агч нар дорвитой ажил хийгээсээ гэж хүсч байна.Мөн иргэн бүр хийсэн ажлыг нь дэмжиж ухамсартай хандана уу гэж ури�##�ж байна.

Зочин
Зочин
2023-10-31 22:28

Хүмүүс Булган уул руу битгий авираарай гэж хүүхдүүддээ сайн хэлэх хэрэгтэй, бас сайн хараа хян�##�т тавих иргэдийн оролцоо чух�##� шүү! Аймгийн удирдлага уулын ар хажуугаар бдаг зэрлэг нохдыг устгах т�##�аар сайн ярилцаж шийдэх, идэш тэжээл хужир шүү хэвтэр зэрэг өвлийн бэлгэлээ сайн базааж эзэн биетэй хариуцлатай болгох хэрэгтэй шүү!!

Холбоотой мэдээ

Back to top button