Нийгэм мэдээ
40 настай эрэгтэй малаа хотлуулах гэж гараад сураггүй болжээ

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 8 дугаар багийн “Шийрийн гозгор" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км/-т 12.07-ны өдрийн 19:00 цагийн орчим малчин Н нь малаа хотлуулахаар морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.08-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 02:00 цагаас эхлэн малчин Н/40 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлгөөн үйлдсэн.
Эх сурвалж: ОБЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаг агаар муудна аа. Онцгой байдлаас зарлаад байхад ойр хавьд малаа байлгаад байж болдоггүй юм уу? Заавал ингэж хүнээр хайлгах хэрэг байна уу. Бензин тос нь улсуудын амьдрал хэцүүдэж байгаа шүү дээ.Манай Ард иргэд өөрсдөө жоохон анхааралтай байл даа.