Нийгэм мэдээ

Жолооч нар: Амьдрал хэцүү байхад торгуулийг нэмэгдсэн дүнгээр төлнө гэдэг дарамт

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж эхэлж байгаа билээ.

Тодруулбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ. Харин торгуулиа хугацаанд нь төлсөн бол хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Зөрчлийн хуульд орсон өөрчлөлтүүд:

  • Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа/15 хоногт/ төлбөл торгуулийн хэмжээг 50 хувиар хөнгөлнө.
  • Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хувь хүртэл нэмэгдүүлнэ. Торгуулийн хэмжээг 50 хувь хүртэл нэмэгдүүлсэн шийтгэлийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний зөрчил үйлдсэн бол торгуулиа заавал төлнө, торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэж торгуулийг төлүүлнэ.
  • Мөн торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана.
  • Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

- "Торгуулийг 50 хувиар хөнгөлнө” гэдэг нь хэдэн жилийн өмнө төлөөгүй орхисон, хуримтлуулсан торгуулийг хөнгөлөх тухай биш юм-

Эдгээр хуулийн өөрчлөлтүүд хоёр хоногийн өмнөөс мөрдөгдөж эхэлж байна. Нэмэлтээр дурдахад "Торгуулийг 50 хувиар хөнгөрүүлнэ” гэдэг нь таны хэдэн жилийн өмнө төлөөгүй орхисон, хуримтлуулсан торгуулийг хөнгөрүүлэх тухай биш юм. Тэгэхээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх нэг ч торгуулийг хөнгөлөхгүй гэж ойлгох хэрэгтэй.

Тооцоолол, Иргэн "А" 22 цагаас өмнө автобус зорчдог эгнээгээр зорчсоноос үүдэж 20 мянган төгрөгөөр торгуулав. Тэрээр торгууль бичигдсэнээс хойш 15 хоногийн дотор торгуулиа төлөхөд 10 мянган төгрөг төлөв. Харин хуульд заасан хугацаа буюу 15 хоногийн дараа төлбөл, түүний үндсэн торгуульд 50 хувь нэмэгдэж нийтдээ 30 мянган төгрөгийн торгууль төлөх юм. Өөрөөр хэлбэл зөрчлийн торгуулиа хугацаандаа төлөхдөө шууд хөнгөлөлтөө эдлэхээр программчлагдах юм байна. Түүнээс биш 50%-ийн хөнгөлөлтийг буцааж олгох төвөгтэй асуудал байхгүй.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны 00:00 цагт smartcar.mn сайтад уг өөрчлөлт орсон байна.

Энэ талаар жолооч нар байр сууриа илэрхийлж байна.

-Бүх зүйл хоёр талтай ч нүдээ олсон шийдвэр гэж бодохгүй байна-

Иргэн н.А

-Энэ нь нэг талаараа автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах шийдвэр байж магадгүй. Гэхдээ бүх зүйл хоёр талтай шүү дээ. 50 хувиар нэмэгдсэн торгуулиа төлж чадах хүн байна, чадахгүй хүн бас байна. Хараахан нүдээ олоогүй шийдвэр гэж бодож байна. Гэхдээ дүрэм зөрчсөн бол торгуулиа төлөх л хэрэгтэй. Харин торгуулийн дүн нэмэгдэх нь иргэдэд хүндрэлтэй байх гэж бодож байна. Би хувьдаа 200 гаруй мянган төгрөгийн торгуультай, дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд орсноос үүдээд торгууль хураагдчихсан. Гэхдээ төлж барагдуулна аа.

Иргэн

-Эдийн засаг муу байгаа үед торгуулийн хэмжээг нэмэгдүүлчихвэл төлж чадахгүй шүү дээ. Энэхүү шийдвэрийг буруу гэж бодож байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин доогуур байдаг учраас торгуулиа нэмэгдсэн дүнтэй төлөх нь хүндрэлтэй байх болов уу. Харин замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасах гэх мэт шийтгэлүүдийг авбал зүгээр байх.

Иргэн

-Энэ хуулийг дэмжихгүй ээ. Хүн дарамталсан хууль шиг санагдаж байна. Би хувьдаа уржнан жилийн 40 мянган төгрөгийн торгуультай яваа. Гэхдээ төлөхгүй ээ. Ийм дарамталсан хууль, шийдвэр гэж юу байдаг юм.

Иргэн

-Би хувьдаа торгуультай байгаа энэ сарын 8-ны дотор төлнө өө. Хууль дүрэм нь ингэж гарсан бол дагахаас өөр замгүй. Энэхүү хуулийн заалт үйлчилснээр замын хөдөлгөөний түгжрэл ч буурна гэж бодож байна. Торгуулахгүй зорчвол аль аль талдаа асуудал гарахгүй байх.

Иргэн

-Энэ хуулийн талаар сайн судлаагүй л явна. Гэхдээ зарим хүнд их хэцүү байна байх. Мөнгөтэй нэг нь төлчих байх, мөнгөгүй хүмүүст нь хэцүү асуудал үүснэ. Нэг ёсондоо дарамт болж хувирна. Тэгэхээр торгууль бичигдсэн бол торгуулиа цаг бүрт нь төлөөд явах соёлд суралцчихвал асуудал ингэж хүндрэхгүй гэж бодож байна. Тиймээс жолооч нь хариуцлагатай байж, дүрэм зөрчихгүй байх хэрэгтэй.

Иргэн

-Ер нь бол энэ хуулийг эсэргүүцэх саналтай байна. Журамдаа автомашин хураах арга хэмжээ авна гэчихсэн байсан. Энэ нь бас хэцүү хүнд асуудал. Торгуулийн мөнгөн дүн нэмэгдэх нь олон улсын жишигтээ ийм л дүрэмтэй байдаг. Гэхдээ олон улсад нийцсэн энэхүү хууль нь манай улсын хөрсөнд шингэхгүй л болов уу. Эдийн засаг нь уналттай, цалин хөлс бага, ахуйн хэрэглээ болон хүнсний үнэ өндөр энэ үед нэлээн хүнд шийдвэр гэж бодож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол хүн яагаад ийм тэнэг юм бэ? Дарамталж байж л дүрмээ мөрдүүлнэштээ. Дүрэм зөрчихөө л байчих. Дарамтгүй торгууль ямар ч үр дүнгүй.

Зочин
Зочин

Дүрэм зөрчихөө л больчихооч,гоншгинуураад аа

Зочин
Зочин

Дүрэм зөрчихөө л больчихооч. Дугаарын хязгаарлолт зөрчсөн торгуультай, уржнангийн 40к торгуультай ч гэх шиг, ийм хүмүүс л хуулийг эсэргүүцээд байгаа нь ойлгомжтой. Шинэ хууль бол нүдээ олсон зөв хууль

Зочин
Зочин

ИЙМ Л САЙХАН ХАЙР ХАЛАМЖААРАА БҮХНИЙГ ГИЙГҮҮЛДЭГ САЙХАН ТӨРДӨӨ СҮСЭГЛЭН МӨРГӨХӨӨС БИШ ЯАХЫН ТӨРИЙН МИНЬ МЭРГЭН ШИЙДВЭР ҮГ ДУУГҮЙ ДАГАЖ МӨРД ТЭНЭГҮҮДЭЭ

Зочин
Зочин

Заавал торгуулах албагүй шүү дээ.Та дүрэм зөрчихгүй бол хэн ч таныг торгохгүй гэдгийг ойлго. Ер нь тэгээд хотын гудамжинд явж байгаа мөртлөө хөдөө хээр морьтой явж байгаа юм шиг бүдүүлэг байхаа л больчих

Зочин
Зочин

Хуцдаг новшнууд вэ

Халтар
Халтар

Одоо нэмэргүй ээ. Шүүмжлээд эвлэрээд цаашлана.

Зам
Зам

торгууль нь баримттай байх ёстой. ямар ч баримтгүй нэг л мэдхэд 20к,50к гээд ороод ирдэг. хяналтын камерээр торгож байгаа гэнэ. бичлэг дүрс байхгүй. үүнийг прокурорт гомдол гаргаж хянуулж байж шийдвэрлэх ёстой. үндэслэлгүй бол хүчингүй болгуулах хуулийн заалт байгаа шүү иргэдээ. Ждү, элдэв сан, нүүрсний хулгайч нараараа идсэн ашигласан мөнгийг нь төлүүлэхгүй байж мөрөөрөө яваа иргэдээ дээрэлхэж, дээрэмдэх юм даа энэ МАН. удахгүй 6 сар болж та нар байдаг газартаа очино доо муу хувалзууд.

Зочин
Зочин

Анхнаасаа дүрэм зөрчихгүй бол юу гэж торгууль гарах вэ дээ! Тэгээд торгуулиа төлж чадахгүй бол нийтийн тээврээрээ явахгүй юу!!!Оношилгоондоо орохгүй тэгснээ торгуулиа төлөхгүй зам дээр түгжрэл үүсгэсэн бөөн оркууд багасах нь!

Зочин
Зочин

Автобусны зогсоолд зогсвол бусдын амь насанд заналхийлсэн гэж үзнэ биз дээ

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. *хачинг хэлэх юм*, юу ч гээд буй байгаад юм. Эдгээр хүн нарын хэлж ярьж байгаагаар бол ТОРГУУЛАХ ГЭЖ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХӨДӨЛГӨДӨГ, ЖОЛООДДОГ БАЙХНУУ, ТЭГЭЭД. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭ Л ЯГШТАЛ БАРИМТАЛ, МӨРД, САХЬ, ХЭРЭГЛЭ, ХЭРЭГЖҮҮЛ. ИНГЭХИЙН БОЛ ТОРГУУЛЬ ГЭДЭГ, "ТОГУУЛНА ГЭДЭГ" ТАНД, ЧАМД, НАДАД ҮҮСЭХГҮЙ, БИЙ БОЛОХГҮЙ. ***амьдрал хэцүү байхад *** ГЭЭД Л ӨӨРӨӨСӨӨ, ХУВИАСАА, БИГЭЭСЭЭ ЗАЙЛУУЛААД "АМЬДРАЛ РУУ ЧИХЭЭСТЭЙ". ***хэнд амьдраад, хэнд амьдарч өгөөд байгаа болж байна***. ***АМЬДРАЛД ЯЛАРХААД Л***, ***АМЬДРАЛД ---амьдарч өгөөд--- БАЙГАА МЭТ ААШЛАХАА, АВИРЛАХАА, ЗАГНАХАА БОЛИВОЛ ЗҮГЭЭР ЮМ БИШҮҮ.

Уншигч
Уншигч

Торгууль төлж чадахгүй бол машин унахгүй байх эсвэл дүрмээ баримталж явах дүрмээрээ явбал торгууль үгүй торгууль ихтэй жолооч нар бол жолооч биш яаж ч мэдэх оркууд

Зочин
Зочин

Tulj chadakhgu bol niitiin unagaar yav???? Duremee barj yab,chamd khucheer tuluulj bagaa bish ,durum zurch send khelj bagaa yum KHULDUU MIN nom,sonin unshij chadakhguu bol ????? Khunees asuu,khuukhedeeseech genen ASUU????????

Зочин
Зочин

Зөрчил гаргахгүй дүрмээрээ л бай даа хүний өмнөөс амьдраад байгаа юм хаашаа юм.

Зочин
Зочин

Та нар замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй , согтуугаар жолоо барихаа л байчих л даа. Тэгвэл та нарын халаасруу торгуулийн хуудас шургалахгүй ш дээ. Заавал зөрчих ёстой юм шиг ярих юм.үгүй бол бүгдээрээ мал дээр гарцгаалдаа.

Зочин
Зочин

Торгуулахгүй яваад сурчаач дэ

Зочин
Зочин

Зөрчил гаргахгүй л байгаачдээ Тэгвэл ямар асуудал б наа

зочин
зочин

энэ бол торгууль биш дээрэм

Зоч
Зоч

Машин уначихаад амжиргаа муу гэж ярих...

Зочин
Зочин
Reply to  Зоч

Ямар шинэ машин унаад байгаа биш дээ. Одоо ч бараг гэр хорооллын айл болгон л хашаандаа нэг нэг машинтай шахуу байна даг.

Зочин
Зочин

Уржнангийн 40 мянгаа төлөхгүй гэсэн аалз их томорч байнаа чи муу, торгууль үүсгэхгүй дүрмээрээ л явж байвал болно шд уг нь

Зочин
Зочин

Хуцалгүй дүрмээрээ явчих. Дүрмээрээ явж чадахгүй бол наад машинаа аваад хотоос зайл даа

Холбоотой мэдээ

Back to top button