Нийгэм мэдээ

БЗС-нд 1 тэрбум 171 сая ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ

Боловсролын зээлийн санд 2023 оны байдлаар гадаад зээлийн эргэн төлөлт 1,171,375.66 ам.доллар хийгджээ.Өөрөөр хэлбэл магистр болон бакалаврын чиглэлээр зээл авсан 183 зээлдэгч зээлээ эргэн төлсөн байна.

Өнгөрсөн хагас жилийн байдлаар оюутны хөгжлийн зээлийн 3.73 тэрбум төгрөгийг буцаан төлжээ. Харин хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 171.2 сая төгрөг төлөгджээ.

Мөн өнгөрсөн оны байдлаар оюутны хөгжлийн зээл болон буцалтгүй тусламжаар нийт 20882 оюутан зээл авчээ.

Ташрамд дурдахад, Тогтсон хуваарийн дагуу зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монгол банкны найдваргүй жагсаалтад ордог. Энэ нь хэтэрсэн хугацаанаас шалтгаалан өөр өөр ангилалд ордог гэсэн үг.

Тухайлбал,

  • Нэг сар буюу 30 хоногийн хугацаанд зээлээ төлж явбал Хэвийн ангилал
  • 30-90 хоног буюу нэгээс гурван сарын хугацаанд зээл хэтэрвэл Хугацаа хэтэрсэн
  • 90-180 хоног буюу гурваас зургаан сарын хугацаанд зээл хэвэрвэл Хэвийн бус
  • 180-360 хоног буюу зургаан сараас нэг жилийн хугацаан хэтэрвэл Эргэлзээтэй зээлийн ангилал
  • 365 хоногоос дээш буюу нэг жилээс дээш хугацаа хэтэрвэл Найдваргүй зээлийн ангилалд ордог.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гарчиг тоогоо засах

Ахмад настан
Ахмад настан

Ихэнх нь БЗС-с авсан зээлээ төлж байгаа шүү. Энэ их сайн хэрэг. Тэр зээлээ тэглүүлсэн нөхдүүд бол улс орны болон ард иргэдийн мөнгийг луйвардсан хэрэг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button