Архангайд сургууль төгсөгчид “Нутгийн зүг” аянд нэгджээ

Архангай аймгийн 19 сум зудтай байгаагаас малчид зутруухан хаваржиж байгаа энэ үед Архангайд төгсөгчдийн холбооноос санаачлан “Нутгийн зүг” хандивын аяныг зохион байгуулж байна.
Архангай аймгийн тухайд өвөлжилт хүндэрсэн малчин өрхийн тоо 3924 байгаа ажээ. Нийт нутгийн хэмжээнд 2952 зам хаагдсан байна.
“ Хангай газар байгалын өвөрмөц тогтоцтой, хад чулуу, бартаа саадаас болоод хүнд машин механизм өдөртөө эвдэрч малчдад хүрч очих нь маш хэцүү байгаа юмбайна. Үүний улмаас 707 айлтай ямар ч байдлаар холбоо тогтоож чадаагүй, сумдын өвс тэжээлийн нөөц үндсэндээ дуусаад байгааг аймгийн Онцгой байдлын газрын мэдээлэл илтгэж байна.
Тиймээс Архангай аймагт ЕБС төгссөн төгсөгчдийнхээ санаачилсан хандивын аянд манай оны төгсөгчид 5.360.000 төгрөгийг хүлээлгэн өглөө” хэмээн 1998 оны төгсөгч Б.Сономдэлгэр ярилаа.
Архангай аймагт 11 сараас өвөлжилт хүндэрсэн бөгөөд малчид тавдах сардаа байгалийн хүнд ширүүн нөхцөлтэй тэмцэлдэж байгаагаас ядарч туйлдахаас эхлээд эрүүл мэндээрээ хохирч эхэлжээ. Гэтэл аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ердөө 20 иргэнд л үзүүлсэн дүн мэдээ байна.
Ялангуяа өндөр настан, суурь өвчтэй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг огт үзүүлж чадаагүй байна. Иргэд болон гадаад дотоодын байгууллага, Олон улсын тусламж, хандив нь зөвхөн малын тоо толгойг бууруулахгүй байхад чиглэж байгаа юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.