НИЙГЭМ
Сурагчид завсарлагаанаар “00”-д маргалдан, нэгийгээ зодож гэмтээжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн "Есдүгээр ангийн хүүхдүүд манай ангийн хүүхдүүдийг зодсон" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар есдүгээр ангийн нэр бүхий зарим сурагчид хичээлийн завсарлагаагаар ариун цэврийн өрөөнд анги ангиараа талцан, үл ялих шалтгаанаар маргалдаж, сурагч Ч нар нь бусдын биед халдсан нөхцөл байдал тогтоогдожээ.
Насанд хүрээгүй хохирогч нарын биед гэмтлийн зэрэг учирсан эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч эмч томилон үзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.