Нийгэм мэдээ

АШУҮИС, ХААИС хамтарч эмийн ургамал судлаач бэлтгэнэ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөдөө, аж ахуйн их сургууль хамтран “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал”-ын чиглэлээр бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Манай улсад 1100 гаруй эмийн ургамал бий. Үүний 300 орчим нь уламжлалт эм бэлдмэл тан үйлдвэрлэх түүхий эд болж байна. Үйлдвэрийн аргаар эм бэлдмэлд хяналт тавих, шинэ жор бэлтгэх мөн үйлдвэрүүд дэргэдээ тарималжуулалттай болох арга технологид сургах зэргээр аль аль талдаа энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ бий болсонг илтгэж байгаа юм.

Уг хөтөлбөрөөр ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эмийн ургамлын генийн санг хамгаалах, тарималжуулах, эм-биологийн идэвхт бүтээгдэхүүний инновац-технологийг хөгжүүлэх чадамжтай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button