"Prius"-ний ₮1-3.6 саяар үнэлэгддэг нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглолоо

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бараа бүтээгдэхүүний жагсаалтыг батлах тухай 05 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж приус автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох хуулийн төслийг өргөн барилаа.
Тодруулбал, Олон улсын хэмжээнд цагаан алт, роди зэрэг үнэт металлын үнэ нэмэгдэж байгаагаас үүдэн автомашины нүүрсэн янданг дахин боловсруулан металл гаргана гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд тархжээ. Уг янданг авто худалдааны төв болон хувь хүмүүс 1-3.6 сая төгрөгөөр борлуулдаг аж.
Сүүлийн жилүүдэд хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдах, улсын хилээр гаргах гэмт хэргийн тоо нэмэгдээд байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг болох 13 этгээдийг саатуулжээ.
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа Тоёота приүс маркийн автомашины 70 орчим хувь нь оношилгоонд тэнцдэггүй. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нүүрсэн яндангүй 2500 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэх тоон мэдээллийг албаны эх сурвалж мэдээлээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүгдийг нь гаргацаан кк
ууртай эможи дарж бгаа хүн чээнж �####�а бгаа даа
Сонгууль дөхөхлөөр хийх байх газраа олж ядах юм аа хөөрхөс яаж ч хашгираад нэмэргүй л болов уу.
Одоо нүүрсэн яндан авдаг газруудыг нь хориод үйл ажиллагааг нь таслан зогсоо!!! Хулгайч нарт бүү боломж олго!!!!!!
Бараг бүгдийг гаргаж дууссаны дараа хориглож байгаа юм бишүү. Одоо нүүрсэн яндангүй машиныг явуулахгүй байх хэрэгтэй. Авч байгаа арга хэмжээгээ ямар зорилготой яахын тулд авч байгаагаа бодож мэдэж байгаа хүн байна уу?