Токиод 28.1 хэм хүрч халжээ

Япон улсад гуравдугаар сард урьд өмнө нь байгаагүй халжээ. Тодруулбал Токио хотын төвд 28.1 градус цельс хүрж халсан байна. Энэ нь гуравдугаар сард Токиод бүртгэгдэж байсан хамгийн өндөр агаарын температур юм.
Тус улсын Цаг уурын алба мэдээлснээр ням гарагийн 13:32 минутын орчим Токиогийн Чиёода хороололд агаарын температур 28.1 градус бүртгэгджээ. 1876 онд Токио агаарын температур бүртгэж эхэлснээс хойш гуравдугаар сард ингэж халж байгаагүй аж.
Өмнө нь 2013 оны гуравдугаар сарын 10-нд Токиод 25.3 градус хүрсэн нь дээд рекорд байжээ. Ням гарагт Токиогоос гадна Ёокохама, Оцүки, Оцүки хотуудад 25 градус цельс болон түүнээс дээш агаарын хэм бүртгэгдэж, Цаг уурын алба зуны өдөр өнгөрлөө гэсэн юм.
Гуравдугаар сард Японд сакүра мод цэцэглэдэг. Энэ жил хамгийн анх сакүра нахиалсан мужаар Кочи шалгарсан. Тус мужид гуравдугаар сарын 23-ны өдөр сакүра нахиалсан байна.
Японд сакүра цэцэглэхийг харах хамгийн тохиромжтой мөч нь дөрөвдүгээр сар байдаг. Харин гуравдугаар сарын сүүлээс сакүра цэцэглэх эхэлдэг байна. Сакүра модны цэцэг ихэвчлэн 10-аас 14 хоног нахиалдаг. Зарим төрлийн сакүра 14 хоногоос удаан нахиалдаг аж. Гэхдээ Японд хамгийн түгээмэл ургадаг Ёоши төрлийн сакүра 14 хоног л нахиалдаг.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.