Аавынхаа шавь болсон 7 настай шатарчин Н.Аззаяа дэлхийн аварга боллоо

Өмнөд Америкийн Перугийн нийслэл Лима хотноо болж буй 2024 оны сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд боллоо. Тус тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулснаас манай улсаас нийт 11 шатарчин сурагч оролцжээ.
Үүнээс онцлоход, Хөвсгөл аймгаас оролцогч, 7 настай Н.Аз-Эрдэнэ охидын ангилалд найман өрөг хожиж, дэлхийн аварга болоод байна. Н.Аззаяа Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хөх монгол" шатрын клубын тамирчин бөгөөд аав Ч.Нямдаваа дасгалжуулагчаар нь ажилладаг юм байна.

Тус тэмцээний хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдан, аварга болсон бол U9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаа хожин, хоёр тэнцэж, алтан медалиар энгэрээ мялаажээ.
Харин U15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт 7.5 оноогоор мөнгө, U13 насны охидын ангилалд Б.Буянхишиг, U11 насны охидын ангилалд М.Урангоо долоон оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Харин U9 насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн Б.Бат-Амгалан IV байрт шалгарчээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье ээ