Нийгэм мэдээ

"Олон нийтийн газар бие зассан иргэдийг шалгаж байна"

Цахим орчинд тархаад байгаа 2 эрэгтэй олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар мэдээллээ.

Тодруулбал, одоогийн байдлаар 2 этгээдийн сууж явсан тээврийн хэрэгслийг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэлээ.

Нийтийн сүлжээнд уг бичлэгийг хятад иргэд төв талбай орчим шээж байна гэцгээж буй.

Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д зааснаар “Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах”-ыг хориглодог. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 10-50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянга хүртэлх төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-12 13:05

Толгойны хэв нь хужаа л байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button