Нийгэм мэдээ

Морин тойруулгын уралдааны соёолон насанд С.Энхтөрийн халзан үрээ түрүүллээ

Морин тойруулгын “Hipay cup 24” хоёр дахь өдрөө (2024.05.12) соёолон насны морьдын уралдаанаар үргэлжилж байна. Уралдаанд,

  1. Монгол Улсын Тод Манлай Уяач Дашдоржийн Мөнхбатаагийн уясан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Монгол Улсын Алдарт Уяач Сүрэнжавын Энхтөрийн халзан үрээ түрүү магнайд хурдаллаа.
  2. Булган аймгийн Булган сумын уяач Цэрэнтогтохын Батжаргалын ягаан үрээ аман хүзүүдэж,
  3. Төв аймгийн Аргалант сумын Зоригтбаатарын Тэнгисийн хээр үрээ гуравт,
  4. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уяач, Монгол улсын начин Сэдбайдарын Баатарын буурал үрээ дөрөвт,
  5. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Санжаасүрэнгийн Буяндэлгэрийн хээр үрээ айргийн тавд хурдалж наадамчин олноо баясгалаа.

Соёолонгийн уралдааны тэргүүн байрыг Морин тойруулгын клубын байлсан 2023 онд үйлдвэрлэсэн Foton ачааны машинаар шагналаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 12, 2024 19:27

Энэ ипподромыг чухам хаана барьсым бэ ? Мэдэх хүн хэлээд өгөөч .

Зочин
Зочин
5 сар 12, 2024 21:44
Reply to  Зочин

Nalaihaas uragshaa 10km

Зочин
Зочин
5 сар 12, 2024 23:37
Reply to  Зочин

Аа тийм бна шүү, баярла лаа !

Зочинр
Зочинр
5 сар 12, 2024 21:01

морин ур�##�дааныг шинэ төвшинд гаргаж ирэх нь зөвөө

Холбоотой мэдээ

Back to top button