Нийгэм мэдээ
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртэл авсны улмаас зуны башёд барилдахгүй

Мэргэжлийн сүмо бөхийн зуны башё хоёр өдрийн өмнө \2024.05.12\ Японы Рюүгокү Кёкүгикан ордонд эхэлсэн. Башёд Макүүчи зиндааны зүүн жигүүрийг Монголын сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хоошёорюү С.Бямбасүрэн, баруун жигүүрийг Котозакүра, Киришима Б.Лхагвасүрэн нар тэргүүлэн барилдаж байгаа юм.
Тэгвэл өчигдөр /2024.05.13/ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, оозэки Такакэйшо нар бэртлийн улмаас энэ башёд, үргэлжлүүлэн барилдахгүй болсоноо мэдэгдлээ.
Г.Ган-Эрдэнэ ташаа, өвдгөө бэртээсэн бол 27 настай япон бөх Такакэйшо баруун гар, цээжний булчингийн гэмтэл авсан байна. Иймд тэдний өнөөдөр учраа таарсан хоёр бөх шууд даваа авахаар болжээ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.