Нийгэм мэдээ

Бурхан багшийн үс, хуруу эрдэнийг БНСУ-аас авч ирж, зална

Өдгөөгөөс 2,560 жилийн өмнө бурхан багш мэндэлсэн. Бурхан багшийн мэндэлсэн, ариусан гэгээрч бурхны хутгыг мөн нирваан дүрийг олсон гурван их дүйчин өдрийг 1999 оноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын баталснаар тэмдэглэж ирсэн. Ингэхдээ Монголчуудын хувьд зуны тэргүүн сарын шинийн 15-ны их дүйчин өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр болгож тэмдэглэдэг.

Бурхан багш 81 насандаа лагшин дүрээ хурааж, нирваан дүрийг таалсан бөгөөд шавь нар нь чандарлахад зарим эд эрхтэн нь рэнсрэлүүд болон үлдсэн гэж түүхэнд тэмдэглэсэн. Бурхан багшийн эрдэнэс нь дэлхий дээр байгаа олон эрдэнэсээс хамгийн дээд гэх бөгөөд үүнийг зална гэдэг нь бурхан багш өөрийн биеэр морилон ирлээ гэж буддын шашинтнууд сүсэглэдэг.

Бурхан багшийг таалал төгссөний дараагаар найман улсын хаан ринсрэлийг нь хувааж аваад 10 газар суварга босгон байрлуулсан түүхтэй. Хоёр шавь нь ирээдүйд хинди шашинтнуудын зүгээс түрэмгийлсэн үйлдэл ирнэ гэдгийг таамаглаж байсан тул тухайн үеийн хаантайгаа тохиролцоод ринсрэлийг боломжийнхоо хэрээр цуглуулж Бирм улсын хил орчимд бунхан байгуулаад хиймэл уул бүтээж, нуусан түүхтэй.

Үүнээс хойш 2,500 гаруй жилийн турш тэр газар хаана байгаа нь мэдэгдэлгүй, аман яриа, домог хэлбэрээр үе дамжсан. Ингээд 1912 онд Бирмд хүчтэй газар хөдлөлт болоход тухайн уул нурж, суварга ил гарснаар археологичид бурхан багшийн ринсрэл гэж зарлаж, одоогийн Мьянмар улсад маш олон суварга босгож, бурхан багшийн лагшин эрдэнэсийг хадгалж ирсэн билээ.

Тэгвэл Богд хааны ордон музейд “Бурхан багшийн лагшин эрдэнэс” залрах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус музейн захирал Ц.Эрдэнэбаатар "Энэ сарын 20 буюу ирэх даваа гарагт Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, үндэсний бичиг соёл, олон улсын музейн өдөр, Богд хааны ордон музейн хаврын нээлтэд зориулж БНСУ-аас бурхан багшийн лагшин эрдэнэсийг авчирч залах ёслол болно. Энэ үеэр манай музейд хадгалагдаж буй бурхан багшийн шүд гэгддэг цахиур эрдэнэсийн хамт олонд дэлгэхээр төлөвлөсөн.

БНСУ-д Мьянмарын соёлын төв, Олон Улсын Буддагийн музей гэж бий. Энэ музейд хадгалагдаж буй бурхан багшийн үс эрдэнэ, хуруу эрдэнэ гэх мэт зүйлс Монголд ирэх юм" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Солиорцон

Баяраа
Баяраа

Хүнийг бүтээсэн гэгддэг Бурхан багш 2560 жилийн өмнө төрсөн юм бол би 3500 жилийн өмнө төрсөн хүн байна хахаха

Зочин
Зочин

Yo

Холбоотой мэдээ

Back to top button