Хүчтэй нь зүтгэж, хүчгүй нь сөрж байж дэвшихээр болов

Ардчилсан намаас тойрогт нэр дэвших болон жагсаалтад багтах кандидатуудын нэрс ил болсон. Эдгээрээс сонирхол татахуйц хэд хэдэн хүн байна.
1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
Түүний хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлж, залуусаа илгээнэ, дэмжинэ гэсэн. Гэвч IV тойргийг ахалж, энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр болов. Тодруулбал, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад намынхаа долоон хүний хамт нэр дэвшинэ. Түүний араас Б.Ариун-Эрдэнэ, Х.Эрдэнэбаатар, Ж.Батзандан, Г.Цэрэндолгор, Г.Мөнгөнхуяг, Д.Өсөхбаяр, Х.Батсайхан гэсэн дарааллаар нэрс жагсжээ.
2. АН-ын дарга асан С.Эрдэнэ
С.Эрдэнийг жагсаалтад багтаагаагүй. Харин IX тойрог Баянгол дүүрэгт нэр дэвшүүлэхээр илгээв. Түүнийг ҮБХ нь нэр дэвшүүлэхгүй гээд дийлсэнгүй гэж Д.Мөнх-Эрдэнэ яриандаа дурдсан. Тэрбээр Ц.Алтанцэцэг, Б.Баттулга нарын хамт тус тойрогт намаа төлөөлнө.
3. Сэтгүүлч Ч.Лодойсамбуу
Ч.Лодойсамбуу тав хоногийн өмнө АНУ-аас Монголд ирсэн. Түүний ирсэн зорилго мэдээж нэр дэвших. Тэрбээр ҮБХ-ны хуралдааны өмнө "Би ХУД-ээс нэр дэвшинэ. Энэ бол ардчиллыг хамгаалах сүүлийн сонгууль" хэмээсэн. Түүний хэлсэн ёсоор болж Э.Тамир, Б.Ариунболд нарын хамт XII тойрогт нэр дэвшихээр багтсан юм.
4. Сангийн сайд асан С.Баярцогт
Ардчилсан нам авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл энэхүү байр суурийнхаа эсрэг үйлдлийг өчигдөр гаргав. С.Баярцогт бол тэдний баримтална гэх дээрх зарчимд нийцэхгүй түүхтэй хүн. Гэсэн ч тэд түүнийг тойрог руу илгээсэн байв. Ингээд зогсохгүй бүр жагсаалтын есөөр эрэмбэлсэн. Үүн дээр горилогчдын санал зөрөлдөн Х.Тэмүүжин, С.Баярцогт нар дээр санал хурааж, тэрбээр V тойрог болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв буюу Төвийн бүс рүү шидэгдэв.
5. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
Тэр хурлын өмнө жагсаалтыг огт сонирхохгүй гэдгээ илэрхийлж, Ч.Лодойсамбууг жагсаалтад багтаахыг хүсэж байгаагаа хэлсэн. Түүний хувьд Говийн бүсэд нэр дэвших хүсэлтэй байсан бөгөөд ард түмний саналаар сонгогдохыг илүүд үзэж байна гэсэн юм. Магадгүй Л.Мөнхбаясгалан Говийн бүсэд нэр дэвшсэнээрээ бусад дэвшигчдийн хувьд хамгийн том өрсөлдөгч нь болж буй. Тэрбээр VII тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудад намынхаа зургаан нэр дэвшигчийн хамт нэр дэвшихээр болж байна.
Ямартай ч тэдний хүчтэй нь зүтгэж, хүчгүй нь сөрж байж дэвшихээр болов.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярцогт гарна. Хулгайч Дарваан хар, гал тогоогоо бузарладаг Ундрам, солонгосуудын гал хам Өнөрболор 3 цаашаа шүү
Лодойсамбуугийн цаана Гантөмөр, Гантөмөрийн цаана Цай овогт хужаа Элбэгдорж байгаа шүү Ухаант Монголын сонгогчид оо!!!!
Лодойсамбуугийн цаана Гантөмөр, Гантөмөрийн цаана Цай овогт хужаа Элбэгдорж байгаа шүү Ухаант Монголын сонгогчид оо!!!!
БАЯРЦОГТ ГЭДЭГ ХЯТАДЫН ОРТООМЫГ СЭЛЭНГИЙХЭН ЯАХАА МЭДНЭ ЭНЭ ГӨЛГӨР ХУЛГАЙЧИЙГ ДАРХАЛЖ БОЛОХГҮЙ ЭЛБЭГДОРЖ ҮҮНИЙГ СУМЛАЖ ГОХОО ДАРАХ ГЭЭД БАЙГАА.МӨНХБАЯСАГЛАНГИЙН ХУВЬД МАНАЙ ДЭЛГЭРСАЙХАНД НЯЦ ГИШГҮҮЛНЭЭ МАНАЙ ДЭЭГИЙ МӨНГӨӨР БУЛЖ АЛИЙШТ ЛАЛАРУУДЫГ
Хуучин бол аймаар их юм тараагаад нөгөө хэд нь сонгочихпог байсан, одоо яах юм болдоо
Газар тариалан , уул уурхайгаа ялгахгүй Лодойсамбуу төр барихаар одоо яанаа таминээ
Монголын хэрсүү сонгогчидоо битгий Лодойсамбууг сонгоорой бууны нохой шүү Гантөмөрийн, Монгол улсад юу ч хийж бүтээж чадахгүй сэтгүүлч хэрэггүй, хов базаж хор найруулахаас хэтрэхгүй муу зальтай нөхөр юм билээ. Лодойсамбуугийн цаана Гантөмөр, Гантөмөрийн цаана Цай овогт Элбэдорж нуугдаж байгаа. Та нар Элбэгдоржийн бахыг хангаж, хүслийг биелүүлье л гэвэл Лодойсамбууг сонгоорой. Тэгээд үр дүн нь Монголын ард түмнийг маань түмэн зовлон хүлээж байгаа шүү!
Ардчилсан нам уг нь зөв явсан бол Монголчуудын гэрэл гэгээ болох байсан. Харамсалтай нь хулгайч, хэрүүлч юмнуудаар дүүрч итгэхэд ч хэцүү болж дээ. Баярцогт, Эрдэнэ гэх мэтийн хулгайч нараа дэвшүүлэхээр яаж энэ намын төлөө санал өгөх хэрэг вэ!!! Ядаж байхад намын дарга шуу юм нь бас боловсролын сангаас хулгайлчихсан байдаг!
Баярцогтыг Сэлэнгээс хэзээч гаргахгүй шүү