Нийгэм мэдээ

Архангай аймгийн бөхчүүд энэ жил дахин "Алтан цом"-ын төлөө барилдана

Өнгөрсөн жилийн “Алтан цом”-ын эзэн Архангай аймгийн бөхчүүд энэ жил дахин цомын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.

Тэд хагас шигшээд Өвөрхангайн бөхчүүдтэй барилдаж 15:10-аар илүүрхжээ. Архангайн багт улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат болон аймгийн арслан Э.Мөнхжаргал, цэргийн заан Ө.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар байна.

Мөн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, нар ажиллаж байна.

Өнөөдөр 19:45 цагаас Ховд, Говьсүмбэрийн бөхчүүд барилдаж, ялсантай нь Архангайчууд энэ сарын 25-ны өдөр "Алтан цом"-ын төлөө өрсөлдөх юм байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Ховдын баг хүчтэй ч Архангнайн залуус чадна. Дүү нартаа итгэж байгаа шүү . Бэлтгэлээ базаа бэртэл гэмтлээс хол байгаарай .Амжилт Алтанцом-ын эзэд болоорой.

Холбоотой мэдээ

Back to top button