УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дугаржавыг АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ.

Түүнийг төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр багасгаж мэдүүлэх замаар ашиг олсон, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж эхэлсэн байж болзошгүй байна. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хятад түншүүддээ төмрийн баяжмалыг хууль бусаар өгч, татваргүй хилээр гаргаж байж болзошгүй тухай мэдээлэл байгаа юм.  

Ноцтой нь, ХҮН нам 2024 оны УИХ-ын сонгуулийн санхүүг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс, Г.Дугаржаваар дамжуулан босгож буй тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй.

Г.Дугаржавын хувьд, Н.Энхбаярын нарийн бичгээр ажиллаж байсан МАХН-ын угшилтай ч, МАН-ын дарга нар /2022.10.25/-нд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн даргаар томилж байлаа. Тус үйлдвэрийг төрд авсанаас хойших гурав дахь дарга юм.


Өмнө нь хүргэсэн Г.Дугаржавын мөнгөний зарцуулалтыг хууль хяналтынхан шалгаач ээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Г.Дугаржаваар дамжуулан Т.Доржхандад өгсөн МАН-ын бэлэг нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 28, 2024 16:45

Еэээээ

Зочин
Зочин
5 сар 28, 2024 20:38

Доржхандын хүн нь үнэн

Холбоотой мэдээ

Back to top button