СПОРТ

85 настай Ц.Раднаа Азийн аварга болохдоо тивийнхээ дээд амжилтыг шинэчиллээ

Хөнгөн атлетикийн 21 дэх удаагийн ахмадын ДАШТ Малайз улсад үргэлжилж байна. 29 орны 3000 орчим тамирчин оролцож буй тэмцээний 85-89 төрөлд 400 метрийн зайд хурд сорьсон дэлхийн аварга Ц.Раднаа 81.82 секундийн амжилтаар түрүүлж, Азийн аварга боллоо.

Тэгэхдээ Азийн дээд амжилтыг шинэчлэв. Өмнө нь эл амжилтыг Японы тамирчин Хироо Танака эзэмшиж байсан юм. Тэрбээр 2017 онд БНХАУ-д болсон Азийн АШТ-д оролцохдоо 91.94 секундийн амжилтаар тивийнхээ дээд амжилтыг тогтоосон юм.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Ц.Раднаа энэ жил ДАШТ-д оролцохдоо уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан юм. Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталсан тэрбээр ДАШТ-д анх удаа өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй.

Олон улсын тэмцээнд төдийлөн оролцдоггүй, Азийн дэд аварга Ц.Раднаа есдүгээр сард Австралид болсон олон улсын тэмцээнээс таван алтан медаль хүртэн, бүгдэд нь дээд амжилт шинэчилж,  монгол хүний шандсыг дэлхийд ГАЙХУУЛСАН юм. Тэрбээр өнөөдөр 200 метрийн зайд хурд сорино.

85 настай Ц.Раднаа өнгөрсөн есдүгээр сард “Eguur.mn” сайтад ярилцлага өгснийг ЭНД дарж сонирхоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button