Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ цөмийн зэвсэг туршихгүй

ОХУ-ын зэвсгийн хяналтын бодлогыг хариуцдаг Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков цөмийн зэвсэг туршихгүй гэж хэлжээ. Тэрбээр ОХУ-ын хэвлэлүүдэд хэлэхдээ “Юу ч өөрчлөгдөөгүй. ОХУ-ын ерөнхийлөгч тодорхойлж, томьёолсноор бид тийм туршилт хийх боломжтой. Гэхдээ АНУ ийм алхам хийхээс татгалзвал бид хийхгүй” гэсэн байна.

АНУ болон Европын орнууд Украинд барууны зэвсгийг ашиглан ОХУ-ын газар нутагт гүн цохилт өгөх зөвшөөрөл олгох талаар авч үзэж байгаа юм. Хэрвээ ийм зөвшөөрөл олговол ОХУ цөмийн зэвсэг турших байдлаар хариу арга хэмжээ авч магадгүй гэж зарим шинжээчид үзэж буй. ОХУ 1990 оноос хойш цөмийн зэвсэг туршаагүй юм.

Дэлхийн хамгийн олон зэвсэгтэй орон бол ОХУ. Тус улс цөмийн зэвсэг ашиглах эсэх шийдвэрийг Владимир Путин гаргана. Тэрбээр өмнө нь мэдэгдэл хийхдээ АНУ цөмийн зэвсэг туршихгүй бол ийм алхам хийхгүй гэсэн байгаа. Мөн тэр Украин дахь дайнд ялахын тулд цөмийн зэвсэг ашиглах хэрэггүй хэмээсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button