Нийгэм мэдээ
Хоригдол бүсгүйчүүдэд живх, хувцас бэлэглэж, сэтгэлээ ажиглах сургаал айлдлаа
"Асрал" төв ШШГЕГ-тай байгуулсан гэрээний дагуу эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай 407 дугаар ангид тогтмол сургалтуудыг зохион байгуулдаг.
Энэ удаад "Асрал" төвийн удирдах Зөвлөлийн гишүүн, багш Ueli Minder хоригдол бүсгүйчүүдэд сургаал айлдаж, ээжтэйгээ хамт хорих ангид байгаа нярай хүүхдүүдэд живх, хувцас хандивлажээ.
Монголчуудад тусалж, Буддын шашны сургаал номыг түгээн дэлгэрүүлж 20 гаруй жил амьдарч буй Швейцарийн иргэн Ueli Minder "Сэтгэл хөдлөл, сэтгэл санааны байдал хүнээс хүнд удамшдаггүй тул өдөр бүр өөрийнхөө сэтгэлд анхаарал хандуулж, өөрийн сэтгэлийг ажиглах юм бол эерэг өөрчлөлт гарах болно" гэж айлджээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�аа