Нийгэм мэдээ
"Тарваган тахлын нян судлалын хариу 48 цагийн дараа гарна"
"BLUE SKY" барилгын ариун цэврийн өрөөнд тарвага үлдээсэн улмаар тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэх мэдээллийг Eguur news агентлаг нэг дороос мэдээлсэн билээ.
Хамгийн сүүлд өчигдөр /2024.10.08/ орой НОБГ-аас тарваган тахлын халдварын эрсдэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэлээр танилцуулсан. Өнөө өглөөний байдлаар мэдээллийг нягтлан ЗӨСҮТ-аас тодруулахад "ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан. Нян судлалын шинжилгээний хариу 48 цагийн дараа гарна" гэлээ.
Харин тарвагыг анх ариун цэврийн өрөөнд орхисон иргэн одоог хүртэл олдоогүй, хэн гэдэг нь тодорхойгүй байгаа аж.
Өмнөх мэдээллийг доорх холбоосоор унших боломжтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.