Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Хойд Солонгос ОХУ руу цэрэг илгээсэн

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт /2024.10.13/ мэдэгдэл хийхдээ Хойд Солонгос ОХУ-ыг дэмжихийн тулд цэргээ илгээж байна гэжээ. Тэрбээр төв Европын хэд хэдэн орноор айлчилж, нэмэлт санхүүжил илгээхийг уриалснаас хэд хоногийн дараа ингэж хэлсэн байна.

Тэрбээр ням гарагт шөнө бүр хийдэг бичлэгт мэдэгдэлдээ “ОХУ болон БНАСАУ шиг дэглэмийн харилцаа улам ойртож байгааг бид харж байна. Зөвхөн зэвсэг нийлүүлэх тухай байхаа больсон. Үнэндээ Хойд Солонгосоос цэргүүд эзлэн түрэмгийлэгчийн зэвсэгт хүчин рүү шилжиж байна. Ийм нөхцөл байдалд бид түншүүдтэйгээ харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй” гэжээ.

Ийм мэдэгдэл гаргахаасаа өмнө Зеленский Берлин, Лондон, Парис, Ром зэрэг Европын нийслэлүүдээр айлчилсан юм. Ингэхдээ тэр дайн ялах төлөвлөгөөгөө холбоотон оруудынхаа удирдагчдад танилцуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Германд болох байсан Украины ялалтын төлөвлөгөөний асуудлаарх уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Байден оролцох боломжгүй болсны улмаас хойшлогдсон. Тэгвэл Германы засгийн газрын нэгэн эх сурвалж Байден энэ баасан гарагт /2024.10.18/ айлчилна гэж мэдэгджээ. Тус айлчлалаар хэлэлцэх гол сэдэвт Украин, Ойрх дорнод дахь дайн багтсан нь дамжиггүй.

Эх сурвалж: France24

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зеленский гэж Америк ЕХ нд эрхэлсэн нэг орк байнаа

Зочин
Зочин

Мансуурагч өөрөө гадны иргэдийг авч тулаанд оруулж байгаа мөртөө Орос гаднаас цэрэг авч болохгүй юу

Ккккк
Ккккк

Хар тамхичин, �##�и�##�агч солиорох юм аа

Холбоотой мэдээ

Back to top button