Гадаад мэдээДЭЛХИЙ

НАСА Бархасбадийн сар Европа амьдрал тэтгэж чадах эсэхийг судлах хөлөг хөөргөлөө

Даваа гарагт /2024.10.14/ НАСА Бархасбадь гарагийн дагуул болох Европа амьдрал тэтгэх орчинтой эсэхийг судлах хөлөг нисгэсэн байна. Эрдэмтэд Европагийн зузаан мөсөн бүрхүүл дор оршдог далайд онцгой анхаарч буй. Судалгааг хийх Europa Clipper сансрын хөлөг Флорида мужид оршдог Кеннедийн сансрын төвөөс ниссэн юм. Тус хөлөг 2.9 тэрбум км замыг 6 гаруй жилийн хугацаанд туулж 2030 онд Бархасбадь гарагт хүрэх төлөвтэй байна.

Europa Clipper бол НАСА-гийн гараг судлах зорилгоор бүтээсэн хамгийн том сансрын хөлөг юм. 30.5 метр урт, 17.6 метр өргөнтэй нарны эрчим хүчээр ажиллах Europa Clipper нь 6 гаруй тонн жинтэй. Тус хөлөг нарны хавтангаа бүрэн дэлгэх үед сагсан бөмбөгийн талбайгаас том талбайг эзэлнэ.

Бархасбадь гараг 95 сартай. Европа бол тэдгээр дагуул дунд хэмжээгээрээ дөрөв дэх хамгийн том нь юм. Хэдийгээр Европа дэлхийн диаметрийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэй ч манай гараг дээрх уснаас хоёр дахин их ус тус гараг дээр хадгалагдаж байж магадгүй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button