Улс төрийн мэдээ

Н.Өнөрцэцэг 48 цаг өлсгөлөн зарлаж, ээж нь суулт хийж гадаа хонолоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих ангид давж заалдах шатны шүүх хурлаа нээлттэй явуулахыг шаардаж, 48 цагийн турш өлсгөлөн зарлаад байна. Түүний биеийн байдлаар талаар өнөөдөр |2024.11.06| 11:00 цагаас өмгөөлөгчдийнх нь зүгээс мэдээлэл хийх юм.

Улмаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа Хилмэгдэгсдийн хөшөөний дэргэд өчигдрөөс эхлэн, шүүх хурлыг нээлттэй шаардлага тавин, суулт хийж эхэлсэн юм. Тэрбээр өнгөрөгч шөнө уг суултаа үргэлжлүүлэн, гадаа хоносон юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа,

"Манай хүүхэд хориход ороод гурван сар гаруй болсон. Давж заалдах шатны шүүх хурал нь арваннэгдүгээр сарын 7-нд болно. Өдий болтол хүлээсэн энэ шүүх хурлыг бас өмнөх шигээ хаалттай хийнэ гэж хүмүүс хэлээд байна. Тиймээс бид нээлттэй хийлгэх санаатай энд ирээд сууж байна.

Өнгөрсөн шүүх хурал аймшигтай байсан. Яах ийхийн зуургүй охиныг минь аваад явчихсан. Түүнээс хойш яахаа ч мэдэхгүй явсаар өдийг хүрлээ. Миний биеийн байдал харьцангуй гайгүй байгаа. Охин маань яаж байгаа бол гэж л бодож байна. Огт уулзаагүй байгаа" гэсэн мэдээлэл сэтгүүлчдэд өгөөд буй.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэдгээ өчигдөр |2024.11.05| мэдэгдсэн юм.

Уг мэдэгдэлдээ,

Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн “маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй болно гэж онцлоод байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар яллаад буй. Үүнийг нэг зүйл анги нь төрийн нууцад хамаарч буй юм. Ар гэр, хамаарал бүхий этгээдүүдийнх нь шүүх хуралдаанд ажиглагч нэмэх, хэсэгчилсэн байдлаар нээлттэй явуулах шаардлагыг удаа дараа Шүүхийн байгууллагад хандан тавьсаар ирсэн.

Харин шүүхийн байгууллага хэргийг бүхэлд нь нээлттэй явуулах боломжгүй гэсэн байр сууриа хамгаалсан хэвээр байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмнө нь өмгөөлөгчгүй, хаалттай шүүгдэж, 4.9 жилийн ял авсан тул олон нийтийн зүгээс хэргийг нээлттэй шүүх эсэхэд анхаарал хандуулсан хэвээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Budragchaa
Budragchaa
11 сар 6, 2024 09:11

Helmegdegsdiin hemeen bicheech?!?

Зочин
Зочин
11 сар 6, 2024 09:14

За болио хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой шүү. Хэвлэл мэдээлэлийн давуу байдлаа ашиглаж шүүхэд нөлөөлөх гэж башир арга хэрэглэхээ боль муухай байна . Хэрэг хийсэн л бол төрийн цаазыг хүртэнэ , шүүх хурлаа яаж хийхээ хуулийн дагуу өөрсдөө шийдэнэ бүү нөлөөлөх гэж оролд

Chultem
Chultem
11 сар 6, 2024 09:15

Temee tuilaad tengert garahgui
Yamaa tuilaad yangia evdehgui

Budragchaa
Budragchaa
11 сар 6, 2024 09:29

Setguulchded zuv bichgiin durem une tulburgui zaana.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 09:51

суулт хийгээд суллагдчихдаг бол бүх ял авагсад адилхан болно

Зочин
Зочин
11 сар 6, 2024 10:25

Сэтгүүлч дүү та мөдхөн түмний ивээлээр энэ газраас гарна аа. тэвчээртэй бай. Эрүүл л байв�##� бүх зүйл болно. Одоохон гарна За юу.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 10:29

болио тэгж битгий худлаа жүжиглэцгээ хариуцлагаа хүлээ

Иргэн
Иргэн
11 сар 6, 2024 12:20

Гэмт хэрэг үйлдсэн л бол ял эдлэх ёстой. Иргэдийг төөрөгдүүлж худлаа баашлахаа больчих.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 12:30

Шийдвэр гарсан бол яв даа. Ээж нь бас бүтэхгүй авгай юм даа . Бусад иргэд зүгээр л яваад өгнө . Эднийхэн яасан эрх дархтай улс вэ . Хэн турхисан д�##�д хүч бна даа ш�##�гах хэрэгтэй. Шүүхэд нөлөөлөх оролдлого шүү

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 6, 2024 13:07

Гэр бүлээрээ шантааж хийдэг болов уу, хэрэг хийсэн бол ялаа эдлэх нь зөв, шүүхэд нөлөөлөх оролдлого хийхээ больсон нь дээр, эсвэл бүх эмэгтэй хоригдлуудыг сулла, тэд бүгдээрээ үр хүүхэдтэй.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 14:13

Одоо тэгээд яанав дээ. Эх орноосоо урвачихаад ичих нүүр �##�га юм аа

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
11 сар 6, 2024 17:15

Энэ бол Өнөрцэцэгийн санамсаргүй биш санаатай �##�даа. Бизнесмен, үйлдвэрлэгч биш жирийн сэтгүүлч ийм их мөнгө олоод байгаад эх эцэг гэр бүл асууж, хянаж, анхааруулж, зөвлөх ёстой байсан. Өнөрцэцэг эхийгээ зовоох хэрэггүй. Оногдсон ялаа үүрээд гарч ирээд жинхэнэ сэтгүүлчийн тэмцлийг үзүүлээд өгөх хэрэгтэй. 4.9 жил уншихад их юм ойлгоно доо. Орчлонг, амьдр�##�ын утга учрыг ойлгох болно.

Зочин
Зочин
11 сар 6, 2024 18:20

Арай хэтэрч бна. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх байхгүй боллоо

Зочин
Зочин
11 сар 10, 2024 15:34

Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой нь үнэн л бол хэвлэлийн эрх чөлөө гэдэг нэрээр х�##�хавч хийж ялаас мултрах ёсгүй.

Холбоотой мэдээ

Back to top button