УЛС ТӨР

А.Сувдааг "Энэрэл" эмнэлгийн даргаар томилсон нь шийтгэл биш шагнал учир хариуцлага тооцно

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирлаар "Энэрэл" эмнэлгийн даргаар ажиллаж байсан Н.Наранбаатарыг хоёр долоо хоногийн өмнө томилсон.

Учир нь тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэл илэрхийлж дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулж ЦЕГ болон НЭМҮТ, НЗДТГ-т хүсэлтээ өгсөн байдаг.

Тодруулбал ажилчдынхаа 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, цалин тасалсан. Үйлчлүүлэгч хүлээн авахад шаардлагатай нэг удаагийн хэрэгсэл байхгүйн улмаас үзлэг хийх боломжгүй болсон. Илүү цагийн нэмэгдэл, цалин хөлсөө цаг тухайд нь өгдөггүй зэрэг гомдол гаргасан юм.

Харин дээрх гомдолд үндэслэн НЭМГ шалгалт явуулсан. Ингээд Хан-Уулын Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа, "Энэрэл" эмнэлгийн дарга Н.Наранбаатар нарыг аравдугаар сарын 23-ны өдөр сэлгэн томилсон.

Тэгвэл дээрх шийдвэрийг хариуцлага тооцож байгаа хэрэг биш, шагнал гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үзэж буйгаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл А.Сувдааг удирдлагын хувьд алдаа гаргасан байхад өөр эмнэлгийн даргаар томилж байгаа нь буруу гэж үзсэн байна. Тиймээс уг шийдвэрийг эргэн харах аж.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ха ха МАН гэх өлөн хулгайчдын суганы үс бөгсний алчууруудад хариуцлага хүлээлгэсэн тохиолдол байна уу

Зочин
Зочин

ЭБ бяртай шүү.

Иргэн
Иргэн

Өөр чинь л хүн биздээ. Худлаа дүр эсгэх юм.

Зочин
Зочин

Ийм балиар юмнуудыг албан тушаалд сэлгэж тавиад байдаг нь ямар учиртай юм болдоо толгойно эргэсэн биё биёэндээ албан тушаалын өр тавьчихсан сайдуудын ичих нүүргүй болчихсоны нэг илэрэл харагдаж байгаа болуу!

Зочин
Зочин

Толгой хоосон бөгсөөрөө сэтгэдэг эргүү хүүхнүүдийг төрийн албанаас зайлуулаачээ

Холбоотой мэдээ

Back to top button