ЭДИЙН ЗАСАГ

АНУ-ын сонгуулийн дүнтэй холбоотойгоор алтны ханш уналаа

Өнөөдөр өглөөний байдлаар алтны ханш унц нь 2744.74 ам.доллараар худалдаалж байна. Энэ нь өчигдөр нэг унц алтны үнэ 0.07 хувиар буурч, жилийн эхний төлвөөс 32.83 хувиар өссөн дүн юм.

Сүүлийн 24 цагийн доторх арилжааны хамгийн бага үнэ 2724.78 ам.доллар байна. Өчигдөр АНУ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп саналаар тэргүүлж буй мэдээлэл гарснаас хойш үндсэндээ алтны ханш ийнхүү буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ оны эхнээс алтны ханш тогтмол өсөлттэй явж ирсэн бөгөөд цаашид хөдөлгөөнд орох дүр зураг ийнхүү ажиглагдаж эхлээ байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button